Монгол улсын төрийн далбаан дээр байрлах, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо” цагаан толгойн эхний үсэг болох “Соёмбо” үсэгний утга бэлгэдлийг тайлбарлан таниулсан “Алтан соёмбо” Боловсролын хөтөлбөрийг хүүхэд багачууддаа танилцуулж байна. Та бүхэн гэр бүлээрээ хамтран нааж, будаж “Алтан соёмбо” бүтээгээрэй.
ДэлгэрэнгүйМонголын Үндэсний Музей жил бүр эрхлэн гаргадаг “Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүлдээ эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл авч эхэлж байна. Тус сэтгүүл нь 2020 оны 6 дугаар сард хэвлэгдэн гарах тул эрхэм судлаач эрдэмтэн нар 4 сарын 1-ны дотор судалгааны бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Тус сэтгүүлд эртний судлал, түүх судлал, угсаатан судлал болон соёл урлаг судлал чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны бүтээл нийтлэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байхыг хүсч байна.
ДэлгэрэнгүйЭрдэм шинжилгээний хурал Монголын Үндэсний музейд 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болно.
ДэлгэрэнгүйБүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Кшиштоф Бойко, Бээжин дэх Польшийн Соёлын төв хамтран "Дэлхийн II дайны үеийн Польшийн ард түмний тэмцэл ба тэдний хатан зориг" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд 2019 оны 9 дүгээр сарын 24-нөөс 10 дугаар сарын 6-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана.
Дэлгэрэнгүй