СОЁЛЫН ЦАГААР МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН АЖЛЫГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭНЭ

Соёлын яамнаас НЗДТГ-тай хамтран иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах, уран бүтээлчдээр дамжуулан цар тахлаас урьдчилан сэргийлэх уриалгыг иргэдэд хүргэх зорилгоор “Соёлын цаг” аяныг хэрэгжүүлж байгаа билээ. Монголын Үндэсний музей нь 08 дугаар сарын 29-ны Бямба  гарагт Баянгол дүүрэгт, 08.31-ны Даваа гарагт Налайх дүүргийн иргэд, хүүхэд багачуудад зориулан дараах үйл ажиллагааг зохион байгуулна.

1. “Монгол наадгай” музейн боловсролын хөтөлбөр

Зорилго: Ардын уламжлалт тоглоом зааж сургах, түгээн дэлгэрүүлэх, хүүхдийн нүдний харааг хөгжүүлэх, ажигч гярхай болгох, ахмад настанаа хүндлэх үзлийг төлөвшүүлэх зорилготой.  Мартагдаж буй Үйчүүр, Хорол, Алаг мэлхий тоглоомын тоглох арга, зан үйл, бэлгэдэл болон тоглоом бүрийн магтаал, гуншин, ая датхалыг зааж сургадаг.  Бүх насныхан хамрагдах боломжтой.

2. “Баатрууд” музейн боловсролын хөтөлбөр

Зорилго: XIII зууны хүүхдүүд ямар тоглоом тоглож, ямар хувцас өмсөж, юунд тэмүүлж байсан зэрэгтэй танилцах, Баатар гэж ямар хүнийг хэлэх вэ? гэсэн ойлголтыг өгнө. 

Насны ангилал “Бяцхан баатрууд ”5-7 нас,  “Тэмүүжиний андууд” 7-10 нас,  “Чингис хааны 4 хүлэг баатар” 10-13 нас

Үйл ажиллагаа:  Баатар гэж хэн бэ? Зөвхөн дайн байлдаанаар Баатар болдог уу, сайн үйлс бүтээсэн хүн бүхэн Баатар мөн үү? Сайн ,муу үйл ямар ялгаатай вэ? гэдэг талаар хүүхдүүдтэй ярилцана. “Бяцхан баатрууд” ажлын хуудастай бие даан ажиллана. 

Тэмүүжин Жамухтай анд болдог түүхийг ярьж өгнө. Анд гэж хэн бэ? Яагаад анд болдог вэ? Одоо үед хүүхдүүд хэрхэн анд болдог вэ? Ажлын хуудас дээр бие даан ажиллана. Баатарын хуяг дуулга өмсөж зургаа авхуулна. 

Чингис хаан, Боорчи, Хубилай, Борохул хүлэг баатрын үйл амьдралын тухай богино өгүүллэг сонсгоно. Чингис хааны 4 хүлэг баатрын дүрд тоглоно. Ажлын хуудас дээр бие даан ажиллана.  XIII зууны үеийн хүүхдүүдтэй өөрсдийгөө харьцуулан ярилцана. 

Зохион байгуулагдах газар, цаг

08 дугаар сарын 29 Бямба гараг

Баянгол дүүрэг

-  12.00-13.00 цаг  -  Ё.Цогтсайханы хөшөө

-  15.00-16.00 цаг  -  Байгаль эх цогцолбор талбай

-  18.00-19.00 цаг   - МБШТГандан хийдийн урд талбай

08 дугаар сарын 31 – Даваа гараг

Налайх дүүрэг, Соёлын ордны өмнөх талбай

-  12.00-13.00 цаг

-  15.00-16.00 цаг

             -  18.00-19.00 цаг  

Хүндэт үзэгч та бүхэн хүрэлцэн ирж музейн боловсрол, танин мэдэхүйн хөтөлбөрт хамрагдахыг урьж байна. Үзэгч та бүхэн цаг агаарын мэдээгээ сайтар сонсоод, болзсон газраа цагтаа уулзацгаая.