card

МУЗЕЙН АРАЛ

Дэлхийн музей буландаа ХБНГУ-ын БЕРЛИН хотноо орших МУЗЕЙН АРАЛ -ыг товч танилцуулъя. 1830-1930 онд неоклассик хэв маягаар барьсан, ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгэгдсэн таван музейн цогцолборыг сүүлийн жилүүдэд өргөн цар хүрээтэй сэргээн засварлах ажил хийгдэж байна. Берлиний Музейн арлын шилдэг музейнүүд 2021 оны 3-р сарын 16-нд дахин нээгдэж үзэгчдээ хүлээж авч эхэлжээ. Хэрвээ та музейг үзэхээр төлөвлөсөн бол тасалбараа урьдчилан захиалах хэрэгтэй - Tiqets, GetYourGuide эсвэл SMB дээрээс тасалбар худалдаж авах, захиалга хийх боломжтой ажээ.

Музейн арал хаана байдаг вэ?

Герман орноор аялахадаа заавал үзэх ёстой музейн жагсаалтад Музейн арал яах аргаггүй багтана. Берлин хот, Спрининзе арлын хойд хэсэгт оршдог таван музейн цогцолборыг музейн арал хэмээнэ. Пергамоны музей, Бодны музей, Хуучин музей, Шинэ музей, Хуучин Үндэсний галерей эдгээр музейн цогцолборыг 1999 онд ЮНЕСКО дэлхийн соёлын өвийн жагсаалтад бүртгэн авч хамгааллалтад авчээ. Музейн арал рүү явах зам, сурталчилгааны хуудас, тасалбарын хөнгөлөлттэй урамшуулал их байх тул олж очиход тийм ч хэцүү биш. 

Музей арал 

1797 онд Пруссын хаан Фредерик Вильям II арал дээр эртний болон орчин үеийн урлагийн музей байгуулах санаагаа анх баталжээ. 1810 онд түүний залгамжлагч /Friedrich Wilhelm/ Фредерик Вилхэлм III-ын зарлигийг авч, тогтоож, 20 жилийн анхны музейг нээсэн юм. 1859 онд Пруссын хааны музейг нээсэн бөгөөд дараа нь Шинэ нэртэй байжээ. 19-р зууны сүүлээр, Хуучин Үндэсний Галерейд зочдын үүд хаалгыг нээсэн. Тус цогцолборын хоёр хэсэг болох Pergamon музей, Bode музейг 20-р зууны эхээр нийтэд зарласан.

 

ХУУЧИН МУЗЕЙ 

Хуучин музей нь Эртний Грекийн соёлтой холбоотой ховор үзмэрүүдийг агуулсан эртний цуглуулгатай.  1824-1830 онд Карл Фридрих Шинклийн удирдлагаар баригдсан Европын шинэ сонгодог уран барилгын төлөөлөл болох чулуун баган бүхий архитектурын гайхамшигт барилагатай. Музейд эртний гантиг чулуун баримлуудыг олноор нь дэлгэн үзүүлжээ. Тэдгээр нь Европын сонгодог урлаг, эртний Грек, Египетийн соёлын гайхамшгийг харуулах дурсгалууд аж. 

 


ШИНЭ МУЗЕЙ 

Музейн барилгыг 1841-1859 онд Фридрих Август Стулэрийн төлөвлөлтөөр барьжээ. Харамсалтай нь дэлхийн II дайны хөлд бүрэн сүйдсэн учир дахин барьж, шинэчилсэн байна.

Шинэ галлерейн барилга Жеймс Саймон галерейн түлхүүрийг 2018 оын 12 дугаар сард Берлиний музейн удирдлагуудад гардуулжээ.

Их Британийн архитектор Дэвид Чипперфилдийн зохион бүтээсэн уг байгууламж нь хүлээн авалтын төв байр болох зориулалттай бөгөөд тасалбар түгээгүүр, дэлгүүр, кафе, үзвэрийн танхим, тусгай үзэсгэлэн зэрэг үйл ажиллагаа явагдана. 

Нээлтээ хийсний дараа шинэ барилга нь Пергамон музей ба Нойес музей, мөн Архяологиский руу шууд нэвтрэх боломжийг олгоно. Энэ нь  Алтес музейгээс Боде музей хүртэл дөрвөн музейг холбосон цогцолбор болох юм. 


ПЕРГАМОН 

Уг музейд эртний Грек, Ромын олон дурсгалууд хадгалагдаж байдаг. Helenistic Pergamon Altar хэмээх хүний нэрээр нэрлэгдсэн бөгөөд 1907-1930 оны хооронд Альфред Мизэл, Людовиг Хоффман нарын удирдалгаар баригдаж, нэлээд урт хугацаанд дэглэсэн аж. Пергамон музей нь бусад музейнүүдээсээ өөрийн өвөрмөц барилга, ховор сонин дурсгалуудаараа ялгардаг. Уг музейд хуучны сонгодог уран барилга, исламын шашны барилгын онцлогийг харуулсан Ром, Афин, Вавилон, Милетус зэрэг газраас авчирсан барилга, архитектурын олон сонирхолтйо бурсгалуудыг өвөрмөц байдлаар дэлгэн үзүүлжээ. 

Дэлгэрэнгүйг-https://artsandculture.google.com/project/museum-island-berlin

БОДЕ МУЗЕЙ 

1896 онд байгуулагдсан уг музей нь өөрийн өвөрмөц барилга, гантиг чулуун баримлаас гадна эртний зоосон мөнгөний цуглуулгаараа алдартай. 

Гайхамшигтай дизайнтай Боде-музейд уран баримлын цуглуулга, Византийн урлагийн музей ба Мюнзкабинт гэсэн хоёр цуглуулга байдаг. Нэмж дурдахад музейд Gemäldegalerie-ийн уран зургууд байдаг бөгөөд эдгээрийг уран зураг, уран баримлын "харилцан яриа" өгүүлэмж бий болгох зорилгоор Европын барималуудтай зэрэгцүүлэн дэглэсэнээрээ онцлог юм.

Дэлгэрэнгүйг - https://www.smb.museum/en/museums-institutions/bode-museum/collections-research/the-collections/

ХУУЧИН ҮНДЭСНИЙ ГАЛЛЕРЕЙ 

Музейн барилга 1861-1876 онд баригдсан бөгөөд барилгын өмнө IV Фридрих Вильгелм хааны морьтой хөшөө байдаг. Уг галлерей XIX зууны үеийн гантиг чулуун баримлууд, хуучны уран зургийн дурсгалуудаараа алдартай. 

Хуучин Үндэсний Галерей (Alte Nationalgalerie) бол Үндэсний Галерейн анхны музей бөгөөд цуглуулгууд нь Шинэ Үндэсний Галерей, Гамбургер Бахнхоф - Орчин үеийн урлагийн музей - Берлин, Фридрихсвердерийн сүм, Берггруэн музей, Шарф-Герстенберг нарын цуглуулгад хуваагджээ.

https://www.smb.museum/museen-einrichtungen/alte-nationalgalerie/home/