card

Монголын Үндэсний Музей нь монголчуудын үндэсний түүх, соёлын өвөрмөц өв шинжийг агуулсан үзмэр цуглуулгатай, монгол үндэстний ижилсэл, үндэсний ухамсарыг илэрхийлж төлөвшүүлэх, улс аймаг, орон нутгийн музейг эрдэм шинжилгээ, судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиг үүрэг бүхий нийгэмд чиглэсэн соёл, гэгээрлийн үйлчилгээ эрхэлдэг төрийн өмчит, үндэсний хэмжээний соёл, эрдэм шинжилгээний төв байгууллага юм. 

Монголын Үндэсний музей нь Соёлын Яамны харъяа Чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015/MNS ISO 9001:2016 стандартын шаардлагыг бүрэн нэвтрүүлсэн төрийн үйлчилгээний байгууллага юм.

АЛСЫН ХАРАА

Дэлхийд үнэлэгдсэн тэргүүлэх зэргийн Үндэсний музей байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Үндэсний түүх, соёлыг шинжлэх ухаанчаар дэлгэрүүлж, нийгмийг соён гэгээрүүлэх байгууллага байна. 

ҮНЭТ ЗҮЙЛ: 

  • Үндэсний бахархал, соёлын өв, уламжлал, ёс заншлаа дээдэлсэн, эх оронч үзэлтэй, эрх чөлөөтэй, өндөр ёс суртахуунтай оюунлаг иргэд, үзэгч;
  • Салбарын мэргэшсэн, чадварлаг хүний нөөц;
  • Найдвартай хамгаалагдсан үндэсний соёлын өв, үзмэр цуглуулга; 
  • Үйлчлүүлэгчээ дээдэлсэн танин мэдэхүй, сургалт, сурталчилгааны орчин  

 

Монголын Үндэсний музей

Музейн танилцуулга:

Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн 129 дүгээр тогтоолоор “Монголын Үндэсний Түүхийн музей”-г улс, орон нутгийн музейг эрдэм шинжилгээ-судалгааны болон мэргэжил-арга зүйн удирдлага, мэдээллээр хангах чиг үүрэгтэй “Монголын Үндэсний Музей” болгон өөрчлөн зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүнд нь зохих шинэтгэл хийжээ.

Монголын Үндэсний Музей нь одоо Бодлого төлөвлөлт, Удирдлагын хэлтэс, Эрдэм шинжилгээний төв, Музей судлал мэргэжил арга зүйн төв, Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, Маркетингийн алба, Сан хөмрөгийн алба, Аюулгүй байдал, үйлчилгээний алба гэсэн үндсэн бүтэцтэй 60 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. Музейн захирлын дэргэд Эрдмийн зөвлөл, Мэргэжил-арга зүйн зөвлөл ажиллахаас гадна Захиргааны зөвлөл, Сан хөмрөгийн зөвлөл, Өмч хамгаалах байнгын зөвлөл, Сан хөмрөгийн зөвлөл, Ёс зүйн дэд хороо ажилладаг.  

Цуглуулгын хувьд Монгол улсын нийт музейн үзмэрийн 30 гаруй хувийг буюу 60 000 орчим нэгж үзмэрийг хадгалан хамгаалж, судлан шинжилж, дэлгэн үзүүлдэг судалгаа, сурталчилгааны төв байгууллага бөгөөд нийт үзмэрийн 10 гаруй хувийг байнгын үзүүллэгийн танхимаараа дамжуулан үзэгчдийн хүртээл болгож байна. Монголын Үндэсний музей нь эдүгээ 60.000 гаруй үзмэр цуглуулгатай, 2673 м2 талбайтай байнгын үзүүллэгийн 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхим, номын сан, сургалтын танхим, 15 албан өрөө, 12 сан хөмрөг бүхий музейн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байна.

Цааш үзэх