Монголын Үндэсний музейн  Музей судлалын мэргэжил-арга зүйн төвөөс эрхлэн гаргадаг Зөвлөмж-7 хэвлэгдэн гарлаа.

Зөвлөмжид: Инновацийн тухай ойлголт, Монгол улсын “Инновацийн тухай” хууль, холбогдох эрх зүйн баримт бичгүүд, инновацийн тогтолцооны элемент, үйл явц, хийх алхамууд, үр дүнгийн илэрхийлэл зэргийг тоймлон бичсэн. Мөн музейн инноваци гэж юу, ямар бүтээгдэхүүн байж болохыг дурдахын сацуу АНУ-ын эрдэмтэн Хайтим Эйдийн АНУ, Их Британийн 3 музейд хийсэн музейн инновацийн загварын кейс судалгаа Монголын Үндэсний музейн Мэргэжил арга зүйн зөвлөлийн “Музейд инноваци нэвтрүүлэх нь” хэлэлцүүлэгт оролцогчдоос ирүүлсэн саналуудыг эмхэтгэн орууллаа.