Хүний нөөцийн бодлого
Хүний нөөцийн бодлого төлөвлөлт
Монголын Үндэсний музейн бүтэц, орон тоотой уялдуулан Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн 6, Аюулгүй байдал, үйлчилгээний албаны 12, Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаны 7, Сан хөмрөгийн албаны 3, Эрдэм шинжилгээний төвийн 3, Музей судлал, мэргэжил арга зүйн төвийн 2 албан тушаалын тодорхойлолтыг тус тус боловсруулан захирлаар батлуулан, албан хаагчдад танилцуулан, хэрэгжилтэд нь хяналт тавин ажиллаж байна.
Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 05 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчийн хувийн хэрэг хөтлөх журам”-ын дагуу Монголын Үндэсний музейн нийт албан хаагчдын хувийн хэргийг бүрдүүлэн баяжилт болон шинэчлэлт, хөдөлгөөнийг тухай бүр бүрэн хийж байна. Түүнчлэн Төрийн албаны зөвлөлөөс боловсруулсан хүний нөөцийн програм /https://hrm.csc.gov.mn/, E-Mongolia академиас хөгжүүлсэн Төрийн байгууллагуудын дотоод үйл ажиллагааны удирдлагын нэгдсэн систем /https://erp.e-mongolia.mn/-д ажилтнуудын цахим мэдээллийг шинэчлэн оруулж цахим мэдээллийн санд бүрдүүлсэн.
2022 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн байдлаар байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагаатай холбоотой захирлын 204 тушаал буюу ажлаас чөлөөлж, ажилд томилох 101, сахилгын шийтгэл ногдуулах 10, тэтгэмж, тусламж, урамшуулал олгох 15, бусад 78 тушаалыг гаргаж, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Нийт албан хаагчдын 45 нь (73.7%) эмэгтэй, 16 (26.3%) нь эрэгтэй байна.
Байгууллагын албан хаагчдын албан тушаалын ангиллын хувьд авч үзвэл улс соёлын төрийн үйлчилгээний албан хаагч 49, төрийн үйлчилгээний албан хаагч 12, нийт 61 орон тоотойгоор ажиллаж байна.
Монголын түүхийг цогцоор нь илэрхийлэх үзмэр, үзүүллэгээр олон нийтэд үйлчилж, Монгол нутагт анх хүн үүссэн нэн эртний үеэс ардчилсан Монгол Улсын түүхийн бүхий л цаг үеийг гэрчлэх үзмэр, эд өлгийг археологийн олдвор, түүхийн баримт, эх сурвалж, угсаатны зүй, соёлын биет болон биет бус өв дурсгал, гэрэл зураг, урлагийн бүтээл зэрэг төрлөөр сан хөмрөгийг баяжуулж, цуглуулгыг шинжлэх ухааны үндэслэл, арга зүйгээр судалж, олон улсын жишигт нийцүүлэн хадгалан хамгаалж, үндэсний болон дэлхийн хэмжээнд сурталчлан түгээх, цахим технологийн дэвшил, инновацыг музейн орчинд нэвтрүүлж, орчин үеийн чиг хандлагад нийцүүлэн ажиллаж байна.
2008 онд Монгол Улсын Засгийн газрын 129 тоот тогтоолоор Үндэсний Түүхийн музейг Улс, орон нутгийн музейг мэргэжил арга зүйн удирдлагаар хангадаг эрдэм шинжилгээ судалгааны төв, “Монголын Үндэсний Музей” болгон чиг үүргийг өөрчилсөн.
Соёлын яам байгуулагдсанаас хойш 2021 онд “Музейн тухайн хууль”, “Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-иуд шинэчлэн батлагдсантай холбогдуулан Монголын Үндэсний музей үзэл баримтлалаа шинэчлэн, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөөг боловсруулан 2022 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Соёлын сайдаар батлуулан ажиллаж байна. Тус үзэл баримтлалд “Монголын Үндэсний музей” нь Улс, орон нутгийн музейг арга зүйгээр хангадаг эрдэм шинжилгээ, судалгааны төв байгууллага буюу “Тэргүүлэх зэргийн музей байна” гэж батлуулсан.
Тайлан -2024
Монголын Үндэсний музейн 2024 оны эхний хагас жилийн тайлан мэдээМузейн үйл ажиллагаа, судалгаа, үзэсгэлэн болон бусад ажлыг олон нийтэд нээлттэй сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулах Музейн үйл ажиллагаа, үзэсгэлэн, боловсролын ажлыг 7 телевизэд 7 удаа, МҮОНТелевизийн I, II сувгаар 5 удаагийн ярилцлага, тодруулга, ЭШТөвийн эрдэмтэн судлаачид 6 телевизэд 10 удаагийн ярилцлага, мэдээ мэдээллийн 7 цахим сайтаар 9 удаагийн нийтлэл гаргаж хамтран ажиллав.
“GO MONGOLIA” аяны хүрээнд жуулчны хөтөч тайлбарлагчийг чадавхжуулах ур чадвар олгох сургалт зохион байгуулах, “Үдшийн музей” үйлчилгээг идэвхижүүлэх • “Жуулчны хөтөч тайлбарлагчид ур чадвар олгох” сургалтыг 2024 оны 1, 3, 4 дүгээр саруудад хамтран зохион байгуулж, музейн дадлага хичээлийг удирдан 87 хөтөч тайлбарлагч, • “Монголын Үндэсний музейг англи хэлээр тайлбарлах” сургалтыг 1, 2, 3, 4 саруудад зохион байгуулж 98 хөтөч тайлбарлагч, • “Монголын Үндэсний музейг солонгос хэлээр тайлбарлах сургалтыг” 3, 4 дүгээр сард зохион байгуулж нийт 60 хөтөч тайлбарлагчийг тус тус хамруулсан. Нийт 9 удаагийн сургалтаар 245 хөтөч тайлбарлагчийг хамруулсан. “Үдшийн музей” үйлчилгээнд 650 хүн хамруулан үйлчилсэн байна.
Дотоод, гадаад түр үзэсгэлэн зохион байгуулах 2024 оны хагас жилийн байдлаар нийт 7 тусгай үзэсгэлэн зохион байгуулав. Үүнд • Төлөвлөгөөт - 4, • Хамтарсан үзэсгэлэн - 3, Нийт 324 дэсийн 983 ширхэг үзмэрийг үзэсгэлэнд оролцуулав. Гадаад үзэсгэлэнд оролцсон: БНФУ-ын Нант хотноо 2023.10.14-2025.05.01-ний хооронд зохион байгуулагдаж буй “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнд 13 дэсийн 21 ширхэг үзмэрийг оролцуулан хамтран ажиллаж байна. Гадаад улстай хамтарсан 1 үзэсгэлэн зохион байгуулав. Катарын Үндэсний музейтэй хамтын ажиллагааны хүрээнд МҮМ-н үзэсгэлэнгийн танхимд Катарын Үндэсний музейн “On the Move” тусгай үзэсгэлэнг нээв. Тус үзэсгэлэнд КҮМ-н 52 дэсийн 65 ширхэг биет үзмэр, гэрэл зураг, баримтат киног монголын 5538 үзэгчдэд толилуулж байна.
МУЗЕЙ СУДЛАЛ, МЭРГЭЖИЛ АРГА ЗҮЙН СУРГАЛТ
Төрийн болон орон нутгийн өмчийн 52 байгууллагын 219 хүнд 283 удаа арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж, сургалтад хамруулсан.
- Байгууллага, хувийн музейн 25 хүнд арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлж, сургалтад хамруулсан.
- 3 удаагийн захиалгат сургалт зохион байгуулж нийт 68 хүн хамруулсан.
ХАМТЫН АЖИЛЛАГАА
- Монголд зочлох жилийн хүрээнд “Мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбоо”-той Хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. /2024.01.12
- СУИС-ийн Соѐлын сургуультай Хамтран ажиллах санамж бичиг 2024.02.02- нд №1 дугаартай гэрээ байгуулсан.
МУЗЕЙН БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР
Зорилтот бүлгүүдэд Түүх, соѐлын өвийн боловсрол мэдлэг олгох хичээлийг музейд зохион байгуулах, музейн үйлчилгээ, боловсролын хөтөлбөрийг хүргэн ажиллах 1. Музейн боловсролын 7 хөтөлбөрт музейд болон нүүдлийн хэлбэрээр 9734 хүн хамрагдав. Үүнд: Хүүхэд 4537, том хүн-4552, оюутан-260, хөгжлийн бэрхшээлтэй иргэн-150, ахмад настан-179, жуулчин-56. 2. “Монголчуудын уламжлалт мэндчилгээ, зан үйл” боловсролын хөтөлбөрийг шинээр боловсруулж батлуулан 205 хүүхэд хамруулсан.