МУЗЕЙ СУДЛАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙН УРИЛГА

Сэтгүүл дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:
1. Музей судлалын онол
2. Музейн түүх
3. Цуглуулгын судалгаа
4. Музейн үйл ажиллагаа
5. Музейн хадгалалт хамгаалалт
6. Музей судлалын бүтээлийн эрдэм шинжилгээний шүүмж, дурсамж
Эрдэм шинжилгээний нийтлэг шаардлага
- Онолын болон хавсарга шинжлэх ухааны тодорхой асуудлыг хөндсөн, эх хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэд оруулсан, судалгааны арга зүйд үндэслэсэн, үр дүнг тусгасан, шинэ санаа, гаргалгаа дүгнэлт дэвшүүлсэн байх.
- Урьд өмнө Монголд хэвлэгдээгүй байх
Өгүүллийн бүтэц
- Судалгааны судлах зүйл ба хамрах хүрээг тусгасан нэр
- Овог нэр, зэрэг цол, ажил, цахим хаяг, утас
- Монгол хэлээр бичсэн өгүүлэл англи буюу орос товчлолтой, орос ба англи хэлээр бичсэн өгүүлэл монгол товчлолтой байна. (200 хүртэл үгэнд багтаана.)
- Түлхүүр үг
- Бичвэр, дүгнэлт 5-15 нүүр хуудас (хавсралтаас гадна)
- Хавсралт
- Товчилсон нэр, нэр томьёо зэргийн тайлбар (эх сурвалжийг заана)
- Ном зүй: монгол ба гадаад хэлээр
Техникийн шаардлага
- Хуудас “Normal”
- Үсгийн фонт Arial
- Үсгийн хэмжээ: 12
- Мөр авалт: “single”
- Хуудсыг дугаарлахгүй
- Гэрэл зураг (TIFF/JPG 300 dpi.) хүснэгт, график зэрэг нь хэвлэлийн шаардлага хангасан байх ба хавтас үүсгэсэн байна. Гарчиг, тайлбартай, дугаарласан, бичвэр дотор дугаарыг байрлуулна.
- Эшлэл ба ном зүй
Бичвэр дунд: зохиогчийн нэр, он: тал (Баярсайхан, 2009: 14), Гурав хүртэлх зохиогчтой (Баярсайхан, Түвшинжаргал., 2009:14), Гурваас дээш бол (Баярсайхан нар., 2009:14)
Ном зүйд: Баярсайхан Ж., он. Өгүүллийн нэр, Сэтгүүл буюу номын нэр, цувралын нэр, редактор, хот, хэвлэх үйлдвэр

Монголын Үндэсний Музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн 109 тоот өрөөнд хэвлэмэл нэг хувийг файлын хамт хүлээн авна.
Улаанбаатар хотоос бусад газраас цахим хаягаар явуулж болно. Tuya9007@gmail.com
Албан утас: 7011-0912
Гар утас: 9600-9014, Э.Оюунтуяа

Сэтгүүлийн зөвлөл