Галын аюулгүй байдал сургалт

Музейн аюулгүй байдлыг хангах, галын аюулаас урьдчилан сэргийлэх, цахилгааны аюулгүй байдлыг ханган ажиллах талаар музейн аюулгүй байдлын алба мэргэжлийн байгууллагын зөвлөгөө, заавар стандартын дагуу аюулгүй байдлын үзлэг шалгалт, урьдчилан сэргэийлэх ажлыг төлөвлгөөний дагуу ханган ажилладаг билээ. Байгууллагын 2020 оны дотоод сургалтын төлөвлөгөөний дагуу "Галын аюулгүй байдлыг хангах нь" сэдвээр 10 дугаар сарын 28-ны өдөр дадлага сургалт зохион байгуулав. Уг сургалтыг Онцгой Байдлын Ерөнхий Газрын Гал түймэр унтраах хэлтэсийн байцаагч ахмад Т.Түмэнжаргал зааж, дадлага ажлыг хийлгэв.

  

Сүүлийн жилүүдэд тохиолдож буй осол гэмтлийн дийлэнх хувийг гал түймэрийн гамшиг эзэлдэг байна. Энэ удаагийн сургалтаар үзэгчдийн аюулгүй байдлыг хэрхэн хангах, үзмэр, сан хөмрөгөө хэрхэн хамгаалах тухай асуудлыг  нарийвчлан үзэж дадлага сургалтыг амжилттай зохион байгуулав.