“МУЗЕЙН МЭДЭЭЛЭЛ” СЭТГҮҮЛД МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВНА.

Монголын Үндэсний музей нь “Музейн мэдээлэл” сэтгүүлийн №16 дугаарыг эрхлэн гаргахаар бэлтгэж байна. Ковид-19 цар тахлаас шалтгаалсан улс орон даяарх Өндөржүүлсэн бэлэн байдлын нөхцлөөс хамааран түр хойшлогдсон ч сэтгүүл маань хэвлэгдэн гарах болсныг мэдэгдэж байна.  Эрхэм музейчид та бүхэн дараах агуулга, шаардлага хангасан материалаа 10 дугаар сарын 20-ны дотор багтаан Боловсролын ажилтан Г.Уугантуяа-д uudaanmm@gmail.com  и-мэйл хаягаар ирүүлнэ үү.      

Агуулга:

Шинэ музей:  Шинээр байгуулж буй музейдын тухай   

Мэдээ, мэдээлэл:  Онцлох үйл явдал, гадаад, дотоод үзэсгэлэнгийн мэдээ, мэдээлэл 

Цахим музей: Цар тахлын үед музейн үйлчилгээг олон нийтэд хүргэсэн ажлын туршлага

Шинэ цуглуулга: Хамгийн сүүлд музейн сан хөмрөгт бүртгэгдсэн шинэ үзмэр, олдвор

Музейд суралцахуй: “Музейн боловсролын ажил”  

Техникийн шаардлага:

Гэрэл зураг файл нь – JPEG, TIF өргөтгөлтэй, хэвлэлийн чанар хангасан чанартай, зураг тус бүрт тайлбартай байна.

 Техтийг  world 2010 стандарт файлаар, үсгийн фонт - Arial – 12, мөр хоорондын зай 1,5 байна. 

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Жуулчны гудамж-1

Улаанбаатар-14201

Утас: 70110913, 99163607

И-мэйл: nmm@nationalmuseum.mn, uudaanmm@gmail.com

Веб:  http:// www.nationalmuseum.mn 

Сэтгүүлийн зөвлөл

2020.10.07