Үзмэр түүх өгүүлэхүй

Монгол улсад орчин цагийн музей үүсч, хөгжсөний 95 жилийн ойд зориулан, музейн үзмэр судалгааны ажлыг сайжруулах, музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор сонирхолтой үзмэрүүдийг судалгааны эргэлтэд оруулах, түүгээр дамжуулан шинжлэх ухааны ул суурьтай мэдлэг, мэдээллийг олон нийтэд түгээх зорилгоор энэхүү хурлыг зохион байгуулж байна. Музейн цуглуулгад буй үзмэр бүрт хадгалагдаж буй мэдээллийг шинжлэх ухааны төрөл бүрийн арга зүйд тулгуурлан бүрэн хэмжээгээр илрүүлэн гаргаж, үзэгчдэд үнэн бодит, сонирхолтой мэдээлэл түгээх, түүх, өв соёлоороо бахархах, сонирхох сэдэл төрүүлэхэд эрдэмтэн судлаачдын үүрэг нэн чухал билээ. Тиймээс Монголын музейд болон ШУА-ийн хүрээлэнгүүд, Их, дээд сургууль, архивын судлаачид та бүхнийг аль нэг музей, хүрээлэнд хадгалагдаж буй нэгж үзмэр болон бүлэг цуглуулгын  талаарх судалгааны илтгэлээ энэхүү хуралд хэлэлцүүлж, бидэнтэй хамтран ажиллахыг урьж байна.  Хурлын илтгэлүүдийг эмхтгэн хэвлэнэ.  Илтгэлийг 2019 оны 11 дүгээр сарын  10-ны өдөр хүртэл хүлээн авна. 

ИЛТГЭЛИЙГ ДООРХ  ЦАХИМ ХАЯГТ ИЛГЭЭНЭ ҮҮ 

egiimaats451@gmail.com

Холбоо барих утас: 91179155,  96898822

Эрхэм Та “ҮЗМЭР ТҮҮХ ӨГҮҮЛЭХҮЙ” сэдэвт хуралд хэлэлцүүлэх илтгэлээ дараах шаардлагад нийцүүлнэ үү.

Судалгааны шинэ мэдээ баримт танилцуулсан, шинэ санаа дэвшүүлсэн байх

Илтгэлийг монгол, орос, англи хэлний аль нэг хэлээр бичих

Илтгэлийн хэмжээ - (А4) 3-10 нүүр хүртэл

Илтгэлийн товчлол  - 50 үгнээс илүүгүй байх

Үсгийн фонд - Times New Roman, үсгийн хэмжээ 12

Мөр хоорондын зай - Single

Догол мөр 5 нэгж

Хавсралт зураг -  JPEG, TIF өргөтгөлтэй, хэвлэлийн шаардлага хангасан байх.

Ишлэл зүүлтийг үндсэн бичвэр дунд ( ) хаалтанд, зохиогчийн нэр, бүтээлийн он, тодорхойлох цэг, хуудасны дугаар гэсэн дараалалаар бичнэ. Жишээ нь: (Дорж 1981:54). Ном зүйн жагсаалтын илтгэлийн бичвэрийн ард зохиогчдийн нэрсийн цагаан толгойн үсгийн дарааллаар бичнэ. Жишээ нь:

Баярсайхан Ж., Брайн Миллэр. (2008). Хүннү булшны тахилгын байгууламж болон бүтцийн зарим асуудал.   Нүүдэлчдийн өв судлал.  Tom. VIII, Fasc. 9. УБ.

Баярхүү Н., Төрбат Ц. (2010). Монгол Алтайн өвөр бэлийн буган чулуун хөшөөд.  Studia Archaeologica. Tom. (IX) XXIX, Fasc.5. УБ.

Зөв бичих дүрмийн болон хэл найруулгын алдаагүй бичигдсэн байх