Тайлбарт аялалд урьж байна.

Монгол Улсын Соёлын Сайдын А/03 тушаалаар 18 хүртэлх насны хүүхдүүд музейг үнэ төлбөргүй үзэж байна. Үнэгүй үзэж буй хүүхдүүддээ музейг тайлбартайгаар үзэх, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах зорилгоор Монголын Үндэсний музейн тайлбарлагчид дараах өдрүүдийн тогтсон цагуудад музей үзэхээр ирсэн үзэгчдээ 15-20 хүнтэй групп болгон цаг тутамд тайлбарт аялал хийнэ.

Мягмар гараг 11.00 - 12.00,  16.00 - 17.00

Пүрэв гараг: 11.00-12.00,  16.00-17.00

Бямба гараг: Музей бол хайр юм гэр бүлийн хөтөлбөр  11.00-12.00,  13.00-14.00, 15.00-16.00

Музейн 1 дүгээр танхимаас тайлбарт аяллууд цаг цагтаа эхэлнэ.

Хүүхэд сурагчид, үзэгчид та бүхэн музей үзэх цагаа товлон тайлбарлагчтай аялалд нэгдэхийг урьж байна. Зорилтот бүлгийн үзэгчдэд чиглэсэн уг үйлчилгээнээс гадна музей ажиллаж буй өдрүүдэд музейг тайлбартайгаар үзэхийг хүсвэл 70110913 утсаар тайлбарын цагын захиалгаа урьдчилан мэдэгдэж болно. 

Музейд тавтай сайхан аялаарай.