Ажлын байр
- Эрдэм шинжилгээний ажилтан, археологич
Бүрдүүлэх материал
Иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна. Үүнд :
- Төрийн албан хаагчийн анкет, цээж зураг 2 хувь
- Боловсролын диплом /нотариатаар гэрчлүүлсэн хуулбартай/
-Монгол Улсын иргэний цахим үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбартай/
- Ажил байдлын тодорхойлолт
- Бүтээлийн жагсаалт
- Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбартай/
Тавигдах шаардлага
Эрдэм шинжилгээний ажилтан, археологич:
- Археологийн судалгааны бакалавр ба түүнээс дээш зэрэгтэй
- Археологийн судалгааны арга зүй бүрэн эзэмшсэн, шаардлагтай программууд, техник, технологи ажиллуулах чадвартай
- Музей болон эрдэм шинжилгээний байгууллагад 1-ээс доошгүй жил тогтвор суурьшилтай ажилласан, судалгааны бүтээлтэй байх
- Багаар ажиллах, ажлын ачаалал даах чадвартай байх
- Музейн цуглуулгыг суурь, хавсарга шинжлэх ухаан болон музей судлалын ухаанд тулгуурлан судлаж, шинжлэх ухааны үндэслэлтэй шинэ мэдлэг, мэдээллийг бий болгох, олон түмэнд түгээх туршлагатай байх
- Шинжлэх ухааны тодорхой сэдэв чиглэлээр мэргэшиж, суурь судалгаа хийх, нийтлүүлэх чадамжтай байх
- Дотоод, гадаадын шинжлэх ухааны төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх оролцож, хамтран судалгаа хийх, музейн болоод бусад судалгааны ажлыг хөгжүүлэх мэдлэг чадвартай байх.
- Музейн байнгын болон түр үзэсгэлэнгийн шинжлэх ухааны үндэслэл, үзэл баримтлалыг боловсруулах, нийтийн хүртээл болгох зэргээр нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулах чадвартай
- Музейн үзмэр, эд өлгийн зүйлс, цуглуулгатай харьцах, сурталчилах зохих туршлагатай
- Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах бүрэн чадвартай
- Шинэ санаа, санаачлага гаргах, боловсруулах, үнэлэх, дүгнэх чадвартай
- Гадаад хэлний зохих мэдлэгтэй
- Компьютрийн хэрэглээний программууд бүрэн эзэмшсэн
Материал хүлээж авах хугацаа
Дээрхи ажлын байрны сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2020 оны 04 дүгээр сарын 27-ний өдөр хүртэл Монголын Үндэсний музейн 209 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ. Утас: 51264127