Ажлын байрны сонгон шалгаруулалт

Иргэн өөрийн биеэр ирж бүртгүүлэх ба дор дурдсан материалыг бүрдүүлж авчирна. Үүнд :

-       Төрийн албан хаагчийн анкет, цээж зураг 2 хувь

-       Боловсролын диплом /нотариатаар гэрчлүүлсэн хуулбартай/

-       Монгол Улсын иргэний цахим үнэмлэх /нотариатаар гэрчлүүлсэн хуулбартай/          

-       Ажил байдлын тодорхойлолт        .  

-       Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /нотариатаар гэрчлүүлсэн хуулбартай/

Тавигдах шаардлага

Ахлах нягтлан бодогч:

Санхүү эдийн засгийн чиглэлээр бакалавр түүнээс дээш боловсролтой байх

Санхүү эдийн засаг, нягтлан бодох бүртгэлээр мэргэшсэн

Энэ чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан байх

Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй байх

Мэдээллийн технологийг ашиглах чадвартай байх

Албан хэрэг хөтлөх, баримт бичиг боловсруулах чадвартай байх

Санхүүгийн үйл ажиллагаа, хууль дүрэм журмын мэдлэгтэй байх

Материал хүлээж авах хугацаа

Дээрхи ажлын байрны сонгон шалгаруулалтад орох иргэний материалыг 2020  оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүртэл Монголын Үндэсний музейн 209 тоот өрөөнд хүлээн авч бүртгэнэ. Утас : 51-264127