Музейн ажилтнуудад зориулсан цахим сургалт эхэллээ

Монголын Үндэсний музей нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан олон нийтэд зориулан "Цахим музей" цувралаар музейнхээ цуглуулга, боловсролын ажлаа түгээн сурталчилж байгаа билээ. Мөн түүнчлэн Монгол орны бүх музейн ажилтнуудад зориулан музейн мэргэжилтнийг чадавхжуулах цахим сургалтын бэлтгэл ажлыг ханган цуврал сургалтаа явуулж эхэллээ. Уг сургалтыг "Microsoft Teams" программ ашиглан хийж байгаа бөгөөд сургалтын хөтөлбөр, программд холбогдох заавар зэргийг орон нутгийн музейн ажилтнуудад хүргүүлэн 5 дугаар сарын 8-ны өдөр анхны хичээлээ амжилттай зохион байгуулав. Энэ өдрийн сургалт нь “Музейн үйл ажиллагаанд мэргэжлийн ном, гарын авлага ашиглах нь” сэдвээр явагдлаа. Уг хичээлд музейн захирал, эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгч, тайлбарлагч нар хамрагдав.

Цахим сургалтын үйл ажиллагааг Монголын Үндэсний музейн захирал доктор (Ph.D) Д.Сүхбаатар нээж музейн ажилтнуудад амжилт хүсэн үг хэллээ. МСМАЗТ-ийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо, эрдэм шинжилгээний ажилтан, куратор Ж.Наранчимэг нар хичээл заалаа.