Бямба, Ням гарагуудад музейн гэр бүлийн хөтөлбөр "Музей бол хайр юм" уриатайгаар 11, 13, 15 цагуудаас тус тус эхэлж байгаа билээ. Гэр бүлийн хөтөлбөрт музейн тайлбарт аялал, музейн боловсролын ажлууд багтаж байгаа бөгөөд 1 удаагийн хөтөлбөр 60 минут үргэлжилнэ. Үзэгч та музейн гэр бүлийн багц тасалбарыг 6000 төгрөгөөр худалдан авч дээр дурьдсан цагуудад гу хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой юм.
Музейн боловсролын өрөө олон нийтэд нээлттэй ажилласанаар хүүхэд багачуудад өөрсдөд нь зориулсан танин мэдэхүйн олон талт бодит боломжуудтай идэвхтэй үйл ажиллагаанд хамрагдаж цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байна.
Эх түүхээ дээдлэе!
Эх орноо хөгжүүлье!