Монголын Үндэсний музей, Соёлын өвийн Үндэсний төв, Монгол улсын ШУА-ийн Археологийн хүрээлэнгээс хамтран зохион байгуулж буй “Соёлын биет өвийн хадгалалт, хамгаалалтын судалгаа” сэдэвт эрдэм шинжилгээний хурал амжилттай явагдаж байна.
Хурлыг Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, МҮМ-н захирал, доктор, профессор Д.Сүхбаатар, Археологийн хүрээлэнгийн захирал доктор, дэд профессор Г.Эрэгзэн нар үг хэлж нээлээ.
Үдээс өмнөх хуралдаанд Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат, Соёлын яамны шинжээч доктор Ж.Мяндас, Ч.Нацагням, МҮМ-н МСМАЗТ-н дарга, доктор Д.Мөнхтогоо, Театрын музейн арга зүйч, доктор А.Янжив, Соёлын өвийн үндэсний төвийн хэлтсийн дарга, доктор М.Оюунтулга нар соёлын өвийн хадгалалт хамгаалалтын талаарх илтгэлээ хэлэлцүүлээд байна.
Хуралд 19 илтгэл хэлэлцүүлэх бөгөөд хурлыг зохион байгуулагч 3 байгууллагаас гадна Соёлын яам, Архивын ерөнхий газар, Театрын музей, Дүрслэх урлагийн музей, Хархорум музей, Соёлын өвийн сүлжээ, харилцаа холбооны зөвлөл ТББ-ийн төлөөлөл илтгэл тавьж, илтгэгч нар биечлэн оролцож, цахимаар улс, аймгийн музейн 71 хэрэглэгчийн компьютер, гар утаснаас 100 гаруй хүн оролцож байна.