card

Тус алба нь музейн үйлчилгээг олон нийтэд хүргэх, үйл ажиллагааг сурталчилах, хүүхэд залуусыг соён гэгээрүүлэх, боловсрол-танин мэдэхүйн ажлаар эх оронч үзэл төлөвшүүлэх ажилд анхаарлаа хандуулан ажиллана. Мөн байгууллага, хувь хүмүүсийн цуглуулгаар зохион байгуулах түр үзэсгэлэнгийн үйл ажиллагааг хариуцан ажилладаг.  Албаны дарга, Тайлбарлагч, Боловсролын ажилтан, Бүртгэн баримтжуулалтын ажилтан нарын бүрэлдэхүүнтэй.  

Музейн үйлчилгээг жуулчдад хүргэх аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах,  хөтөч тайлбарлагч нарыг чадавхжуулах, сургах ажлыг тогтмол зохион байгуулж байна. Музейн тайлбарлагчид  монгол, англи хэлээр жилд дунджаар 12 000 гаруй үзэгчдэд тайлбарт үйлчилгээг хүргэж байна. Мөн үзэгч бие даан музей үзэх боломжийг ханган монгол, англи хэлээрх аудио хөтөч тайлбар, "Музейн хөтөч тайлбарт ном”-ыг 6 хэлээр бэлтгэн үзэгчдэд санал болгодог. 

Музейн үзүүллэгт тулгуурласан боловсрол, танин мэдэхүйн ажлыг Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, Их, Дээд сургуулийн оюутнуудад зориулан тусгай хөтөлбөрийн дагуу музей дээрээ болон сургуульд нь очиж зохион байгуулж байна. Монголын Үндэсний музейн боловсролын ажил нь монголын түүх, уламжлалт соёлын мэдлэгийг тал бүрээр түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн, бага насны хүүхдүүд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнуудад зориулсан олон төрлийн хөтөлбөрөөр музейн орчинд танин мэдэхүйн сургалт, идэвхтэй үйл ажиллагааг зохион байгуулна. 

Холбогдох утас:  70110913