card

АЮУЛГҮЙ БАЙДАЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА

Албаны дарга, Систем хөгжүүлэлт, аюулгүй байдлын инженер, Үйлчилгээний зохион байгуулагч, Нярав, Цахилгаанчин, Кассын ажилтан, Үзмэр харгалзагч, Сантехникч, Харуул, Үйлчлэгч гэсэн 21 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

Сүүлийн жилүүдэд теле камер, хөдөлгөөн ба утаа мэдрэгч бүхий дохиололын систем шинээр нэвтрүүлж, аюул гамшгийн үед хэрхэн ажиллах төлөвлөгөө боловсруулан, ажил үүргийн хуваарийн дагуу үзүүллэгийн танхимуудын үзмэрийг харгалзан хамгаалах, харуул хамгаалалтын аюулгүй байдлыг ханган ажиллаж байна.

Үзэгчдийнхээ ая тухтай, аюулгүй байдлыг эрхэмлэн, ажилчдынхаа тохьтой тухтай ажиллах орчинг бүрдүүлэн, танхимуудын болон сан хөмрөгийн засвар үйлчилгээнд илүүтэй анхаарч, ажиллахын зэрэгцээ  гадна талбайн өнгө үзэмж, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг тогтмол хийж байна.

Жил бүр Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон Улаан загалмайн нийгэмлэгтэй хамтран эмнэлэгийн анхан шатны тусламж хэрхэн үзүүлэх, гамшиг осол, гал түймрээс хэрхэн сэргийлэх, галын хор болон тусгай хэрэгслүүдийг ажиллуулах заавар зөвлөгөө зэрэг дадлага сургалтуудыг нийт музейн ажилтнуудын дунд амжилттай зохион байгуулсаар ирсэн.

Аюулгүй байдлыг хангах үүднээс дохиолол хамгаалалтын системээ шинэчлэн, гал гарсан тохиолдолд ашиглах зориулалттай галын автомат гидрант, осол аваарын үед ашиглах аврах шат хаалга, тэдгээрийн байршлын тойм зураглал, гамшгийн үеийн төлөвлөгөө, аюулгүй байдлын журам зэргийг мөрдөж ажилладаг.  

АБҮА-ны холбогдох утасны дугаар: 70110916, 70110911