Сан хөмрөгийн алба
Сан хөмрөгийн алба нь албаны дарга, бүртгэл мэдээллийн санч, сан хөмрөгч гэсэн 8 хүний бүрэлдэхүүнтэй, 13 сан хөмрөгийн 60 мянга орчим үзмэрийг хариуцан ажиллаж байна. Тус албаны ажилтнуудын 80 хувь нь магистр зэрэгтэй, 4-өөс жил ажилласан туршлагатай баг хамт олон юм.
Сан хөмрөгт хэрэгжсэн томооохон төсөл хөтөлбөрүүдээс дурдвал:
2015 оны 3 сард Япон Улсын Хамтын Ажиллагааны агентлаг ЖАЙКА ба Монгол Улсын Засгийн газар хооронд хэрэгжих Япон Улсын Соёлын буцалтгүй тусламжийн хүрээнд “Монголын Үндэсний Музейд үзмэрийн хадгалалтын тоног төхөөрөмж нийлүүлэх төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зурж, 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авснаар үзмэрийн хадгалалтын орчин, арчилгаанд тоног төхөөрөмжүүдийг ашиглан, үйл ажиллагаа тогтмолжлоод байна.
2016-2017 онд АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн санхүүжилтээр Монголын Үндэсний музейн сан хөмрөгт “Бүртгэлийн зураасан кодны систем нэвтрүүлэх” төслийг Музей судлалын мэргэжил-арга зүйн төвтэй хамтран амжилттай хэрэгжүүлж дуусгасан билээ.
Дээрх ажлуудаас гадна сан хөмрөгийн алба нь захиргааны даалгаварт ажил болон өдөр тутмын ажлуудыг шаардлагын төвшинд гүйцэтгэсээр ирсэн билээ. Гүйцэтгэж буй ажлуудаас дурдвал:
Үзмэрийн хадгалалтын нөхцөлд хяналт тавих
Сан хөмрөгт хуваарийн дагуу цэвэрлэгээ хийх
Үзмэрийг цэвэрлүүлэх, цэвэрлэх
Хортон шавжнаас сэргийлэх ажлыг зохион байгуулах, хийлгэх
Эрдэмтэн судлаач, иргэдэд үзмэртэй холбогдох лавлагаа, мэдээлэл өгөх
Хээрийн болон археологийн судалгааны үр дүнд илэрсэн олдвор эх хэрэглэгдэхүүн, хандив бэлэглэлээр шинээр сан хөмрөгт орж ирсэн үзмэрийг “Сан хөмрөгийн зөвлөл”-ийн хурлаар хэлэлцүүлэн хүлээн авч холбогдох данс бүртгэлд бүртгэн сан хөмрөгт байршуулах
Эрдэм шинжилгээний тодорхойлолт хийх судлаачдад холбогдох үзмэр болоод үзмэрийн мэдээллийг өгөх
Гадаад дотоодын түр үзэсгэлэн, танхимд дэглэх үзмэрийг журмын дагуу сан хөмргөөс гарган хүлээлцүүлэх, акт баримт үйлдэх
Улс, орон нутгийн музейн ажилтнуудад сургалт хийх, зөвлөгөө өгөх зэргээр ажиллаж байна.