card

Тус төв нь улсын хэмжээний нийт музейн ажилтнуудад мэргэжлийн туслалцаа үзүүлэх, мэргэжил-арга зүйн сургалт, дадлага зохион байгуулах, ном, гарын авлага, мэдээллээр хангах, сэтгүүл хэвлэх музей судлалыг хөгжүүлэх үндсэн чиг үүрэгтэй ажилладаг.

           

Музейн холбогдолтой хууль, дүрэм журам, арга зүйн ном материалын сан бүрдүүлэн мэдээлэл өгөх, мэргэжил арга зүйн зөвлөгөө туслалцаа үзүүлэх, музейн шинэчлэн дэглэлтийг хийх /Завхан, Баян –Өлгий аймгийн музей, Говь-Алтай аймгийн алдрын танхим/, “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүл гаргах,  гарын авлага, зөвлөмж боловсруулан хэвлүүлэх, судалгаа, шинжилгээний ажил хийж дотоодын болон олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэх зэргээр Монголд музей судлалыг хөгжүүлэх, музейн ажлын арга зүйг боловсронгуй болгоход хувь нэмрээ оруулж байна.

Музейн ажилтнуудыг хөгжүүлж, мэргэжлийн чадамжийг дээшлүүлэхэд чиглэсэн сургалтыг улсын хэмжээнд болон бүсчилж, захиалгын дагуу дангаар болон БСШУСЯ, ЗГХА, Соёл урлагийн газар зэрэгт байгууллагуудтай хамтран хот хөдөөд зохион байгуулж байна. Тухайлбал:

 

  • 2014 оноос “Музей ба хөгжил” чуулганыг Завхан, Хэнтий, Сэлэнгэ, Улаанбаатар хотод
  • 2013, 2014 он. Хөтөч тайлбарлагчийн ур чадвар олгох – I, II. мэргэшүүлэх сургалт
  • 2015 он. “Музейн эрх зүйн шинэчлэл” уулзалт, хэлэлцүүлэг
  • 2016 он. “Соёлын бүтээлч үйлдвэрлэл” онол, арга зүйн сургалт
  • 2018 он. “Музейд суралцахуй” сургалт семинар,
  • 2019 он. “Музейн үзмэр, цуглуулгын судалгаа” сургалт семенар

 

Монголын үндэсний музейн тодорхой зорилтыг хэрэгжүүлэх, дүрэм журам боловсруулах, гадаадын тэтгэлгээр төсөл хэрэгжүүлэх, гадаад дотоодын үзэсгэлэн зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж ажилтнуудад зориулан аюулгүй байдал, ажлын байрны эрүүл мэнд, үзмэртэй харьцах, музейн ажилтны ёс зүй, үйлчилгээ зэрэг сургалтыг зохион байгуулдаг.

 

Мэргэжил арга зүй заавар зөвлөгөө:

  • Жилдээ дунджаар 10-15 удаа сургалт зохион байгуулж, давхардсан тоогоор 300 гаруй хүн хамруулдаг,
  • Давхардсан тоогоор МҮМ болон бусад байгууллага, музейн 250 гаруй хүнд 230 удаа  зөвлөгөө туслалцаа үзүүлдэг
  • Гадны 12 музей, олон улсын 3 байгууллага, дотоодын их дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг байгууллагуудтай харилцаж ажилдаг

 

Хамтран хэрэгжүүлсэн төсөл.

  • 2012-2015 он. ЮНЕСКО/Японы Итгэлцлийн сан. “Монголын музейн тогтвортой хөгжлийн чадавх дээшлүүлэх” хамтарсан төсөл.
  • 2014-2015 он. АНУ-ын Төрийн Департаментын санxүүжилттэй “Хоёр орон дахь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл өсвөр  үеийнхний нүдээр 
  • 2014-2016. Япон Улсын  буцалтгүй тусламж “Үндэсний Музейн үзмэрийн хадгалалтыг сайжруулах” төсөл.
  • 2016-2017 он. АНУ-ын Элчин сайдын Соёлын өвийг хамгаалах сангийн тэтгэлэгт  “Монголын үндэсний музейн сан хөмрөгт бүртгэлийн зураасан кодны систем нэвтрүүлэх нь”

Музейн сан хөмрөгийн хадгалалт

 

Музейн аюулгүй байдал

 

Гар бичмэлүүдийг хадгалж хамгаалах нь

Цуглуулгын эд зүйлсийн баримтжуулалт

 

Гамшгийн эрсдлийн менежмент ба музей

 

Хадгалж буй цуглуулгатай харьцах ажиллагаа