card

Музейн маркетинг, олон нийттнй харилцах, гадаад дотоод харилцаа хамтын ажиллагааг хариуцан ажиллах тус хэлтсийг 2025 онд шинэчлэн батласан бүтцээр байгуулсан. Тус хэлтэс нь Хэлтсийн дарга, Маркетингийн менежер, Нийгмийн сүлжээ, олон нийттэй харилцах ажилтан, Мерчандайзинг хариуцсан ажилтны бүрэлдэхүүнтэй. Бид музейн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, мэдээ мэдээллийг түгээх, цахим хуудас, нийгмийн сүлжээний хуудсаар мэдээ мэдээлэл түгээх, хэвлэ мэдээллийн байгуулагатай хамтран ажиллах болон музейн маркетинг, гадаад, дотоодын байгууллагуудтай харилцах үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.  

Жуулчны байгууллага музейтэй гэрээ байгуулах, олон нийтэд зориулсан мэдээ мэдээллийг авахыг хүсвэл Та манай www.nationalmuseum.mn nmm@nationalmuseum.mn цахим хаягаар хандан бидэнтэй холбогдоно уу.

Хүндэт үзэгч, харилцагч байгууллага та бүхний санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх, үйл ажиллагаандаа тусгах саналыг музейн захиргаанд уламжлахдаа бид тун таатай байх болно. Эртний түүхийн өв санг үзэгч түмэндээ нээн үйлчлэх, түгээн дэлгэрүүлэх их үйлсэд зүтгэн үзэгч Танд нээлттэй, ээлтэй музей байхын төлөө хичээнгүйлэн ажиллана.