СОЁЛЫН БИЕТ ӨВИЙН ХАДГАЛАЛТ, ХАМГААЛАЛТЫН СУДАЛГАА

Эрдэм шинжилгээний хурал - 2021 оны 6 сарын 21-ны өдөр

Эрдэм шинжилгээний хурлын зорилго: Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт чиглэлээр судалгаа шинжилгээ хийдэг эрдэмтэн судлаачдын судалгааны чиглэлийг музей, эрдэм шинжилгээний байгууллагын мэргэжилтэн, оюутнуудад танилцуулж туршлага солилцоход оршино.

Ач холбогдол: Археологийн малтлага судалгаагаар илэрсэн органик болон органик бус олдворын хадгалалт хамгаалалт, материал судлал, хүрээлэн буй орчны эрсдлийн судалгаа, музей дэх соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт ба тогтвортой орчин бүрдүүлэх судалгааны талаар Монгол улсын хэмжээнд өнөөгийн байдлыг олон нийтэд танилцуулж, тулгамдаж буй асуудлаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, арга зүйн зөвлөмж өгөх, “Музей судлал” эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлэх

Эрдэм шинжилгээний хурлыг мэргэжлийн байгууллагын дунд зохион байгуулснаар Соёлын биет өвийн хадгалалт хамгаалалт болон эрсдлээс урьдчилан сэргийлэх судалгааны анхан шатны нэгдсэн ойлголтыг авахад бодитой ахиц гарна.

Музейн ажилтнуудын үзмэрийн хадгалалт хамгаалалтын зохистой орчин бүрдүүлэх мэдлэг дээшилнэ.

“Соёлын өвийг хамгаалах тухай хууль”-ийн 9-р бүлэг, “Соёлын биет өвийг    хамгаалах, сэргээн засварлалт хийх “Музейн үзмэрийг хадгалж хамгаалах заавар”-ын хэрэгжилтийг хангах үр дүнд хүрэх юм.