Монголын Үндэсний Музей ба ШУА-ийн Археологийн хүрээлэн   хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

 

 2021 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Монголын Үндэсний музей болон ШУА-ийн археологийн хүрээлэнгийн хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Монголын Үндэсний музейн захирал, доктор, профессор Д.Сүхбаатар, ШУА-ийн археологийн хүрээлэнгийн захирал, доктор, дэд профессор Г.Эрэгзэн нарын үзэглэсэн санамж бичгийн зорилго нь 2021-2023 оны хооронд хоёр байгууллагын эрдэмтэд, Монголын соёлын өвийн судалгаанд хамтран ажиллах, мэдээлэл солилцох, үзэсгэлэн, уулзалт зохион байгуулах, төсөл хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлэх, сурталчлахад чиглэгджээ. Санамж бичиг хэрэгжих хугацаанд жил бүр хамтын ажиллагааны хүрээнд гарсан үр дүнг хэлэлцэж, цаашдын үйл ажиллагааг төлөвлөж, харилцан ашигтай, үр дүнтэй ажиллах зорилготой аж.