Эрхэм судлаач танаа...
Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвөөс жил бүр эрхлэн гаргадаг “Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүлдээ эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл авч эхэллээ. Тус сэтгүүлд эртний судлал, археологи, антропологи, түүх, угсаатан болон соёл урлаг судлалын эрдэм шинжилгээний бүтээлийг доорхи хаягаар хүлээн авна.
Өгүүлэл хүлээн авах хаяг:
nuudelchdiinuv2021@gmail.com
Холбоо барих:
70110917
88017873
Өгүүлэл хүлээн авах хугацаа:
2021 оны 6 дугаар сарын 10-ны 18 цаг хүртэл
Эрдэм шинжилгээний шаардлага:
- Монголын түүх, угсаатан болон соёл урлаг судлал зэрэг шинжлэх ухааны тодорхой асуудлыг авч үзсэн
- Орчин үеийн шинжлэх ухааны онол, арга зүйн шаардлагад нийцсэн -Судалгааны шинэ, шинэлэг санаа, дүгнэлт дэвшүүлсэн байх,
- Судалгааны шинэ эх хэрэглэгдэхүүнийг шинжлэх ухааны эргэлтэнд оруулсан байх
- Монгол хэлээр бичсэн өгүүлэл орос, англи харин бусад хэлээр бичигдсэн өгүүллүүд монгол товчлолтой байх (Товчлол 250-иас доошгүй үгтэй, өгүүллийн гарчигийг англи хэл дээр бичиж ирүүлэх)
- Өгүүлэлийг цахим хэлбэрээр өгч сэтгүүлийн редакцтай холбоотой байх
Техникийн шаардлага:
- Үсгийн фонд: Arial, үсгийн хэмжээ 12
- Мөр авалт: Single, Догол мөр 5 нэгж
- Өгүүллийн хэмжээ: 8-15 нүүр
- Эшлэл зүүлтийг хуудас бүрт үндсэн бичвэр дунд хийх
- Хавсралт зураг, графикийг JPG файлаар давхар ирүүлэх. /Зургийн нэр, дугаар тодорхой байх/
Ном зүйд тавигдах шаардлага:
- Ном, зохиолын эшлэл: Үндсэн бичвэр дунд: [Дашдулам Д., Наранчимэг Ж.., 2011:50], Ном зүйд: Дашдулам Д., Наранчимэг Ж.., 2014. Нийслэл Хүрээний голын чойжин сахиусын сүм буюу Догшидын орон. Улаанбаатар.
- Үндсэн бичвэр дунд: [Rudenko, 1970:15-16], Ном зүйд: Rudenko S.I. 1970. Frozen tombs of Siberia. Berkeley and Los Angeles
- Гурваас дээш зохиогчтой бол үндсэн бичвэр дунд: [Миллер нар, 2014:158], Ном зүйд: Миллер Б., Ж.Баярсайхан., Эгиймаа Ц., Коновалов П.Б., Жокенсон Э., Мишел М., Жүди Л., Клейр Н. 2011. Шомбуузын бэлчир дэх Хүннүгийн дурсгал. Нүүдэлчдийн өв судлал. Тom XI. Fasc 13.
- Сонин, сэтгүүлийн эшлэл үндсэн бичвэр дунд:
- [Батсайхан З., 2011:41], ном зүйд: Батсайхан З., 2011. Рун, Ди, Ху нар ба нүүдлийн мал аж ахуйн хөгжлийн зарим асуудал. Study Archaeologica. Tom XXXI. Fasc 3.
- Үндсэн бичвэр дунд: [Bendrey, 2007:1039], ном зүйд: Bendrey R., 2007. New methods for the identification of evidence for bitting on horse remains from archaeological sites. Journal of Archaeological Science 34, p. 1036-1050.
- Англи хэлээрх бүтээлийг ашиглах тохиолдолд, үндсэн бичвэрт:
- [Outram et al, 2009:1333], ном зүйд: A.K Outram ., N.A.Stear , R. Bendrey , S.Olsen, A.Kasparov, Ziabert V, N.Thorpe, R.P Evershed The Earliest Horse Harnessing and Milking. Science, vol 323. p.1332-1335.
- Архив болон цахим мэдээллийн эх сурвалжаас эшлэх тохиолдолд footnote ашиглана.