Монголын Үндэсний Музей, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуультай   хамтран ажиллах гэрээ байгуулав.

 

Монголын Үндэсний музейн захирал, доктор, профессор Д.Сүхбаатар, Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ц.Одбаатар, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн захирал, доктор, профессор Ж.Туяацэцэг, Дизайны салбарын эрхлэгч, доктор Ц.Батсайхан нар оролцож хамтран ажиллах гэрээг үзэглэв.

Гэрээний зорилго нь 2021-2023 оны хооронд хоёр байгууллагын эрдэмтэд, багш оюутнууд Монголын соёлын өвийн судалгаанд хамтран ажиллах, төсөл хэрэгжүүлэх, техник, технологийн дэвшлийг ашиглах, судалгааны үр дүнг хэвлэн нийтлүүлэх, сурталчлахад чиглэгджээ. Талууд хамтын ажиллагааны үр дүнгээ тухайн жилийнхээ 12 дугаар сард дүгнэн хэлэлцэж, дараа дараагийн үйл ажиллагааны нарийвчилсан төлөвлөгөөг батлаж байх юм.