card
gansuld
МУЗЕЙ СУДЛАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙН УРИЛГА

МУЗЕЙ СУДЛАЛ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ СЭТГҮҮЛИЙН УРИЛГА

Эрхэм эрдэмтэн, судлаач Танаа Монголын Үндэсний Музейгээс эрхлэн гаргадаг “Музей судлал” эрдэм шинжилгээний цуврал сэтгүүлийн 2020 оны дугаарт өөрийн өгүүллээ 8-р сарын 1-н хүртэл ирүүлэхийг урьж байна. В5 хэмжээтэй, 300 ширхэг . ISBN:978-99929-1-499-8, ISSN 2523-4412

Дэлгэрэнгүй
ХҮННҮ ШИРМЭЛ ШИРДЭГ

ХҮННҮ ШИРМЭЛ ШИРДЭГ

Хүннүгийн амьтны загварт урлагийн бүтээлийг хатуу зөөлөн эдээр урлаж ирсний нэгэн жишээ бол Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг Ноён уулан дахь хүннүгийн язгууртны булшнаас илэрсэн зээгт хатгамал бүхий эсгий ширдэг юм. Энэхүү ширдэг нь нүүдэлчдийн дүрслэх урлагийн хосгүй дурсгалын нэг юм.

Дэлгэрэнгүй
Монголын Үндэсний музейн “Алтан Соёмбо” Боловсролын хөтөлбөр

Монголын Үндэсний музейн “Алтан Соёмбо” Боловсролын хөтөлбөр

Монгол улсын төрийн далбаан дээр байрлах, Өндөр гэгээн Занабазарын зохиосон “Соёмбо” цагаан толгойн эхний үсэг болох “Соёмбо” үсэгний утга бэлгэдлийг тайлбарлан таниулсан “Алтан соёмбо” Боловсролын хөтөлбөрийг хүүхэд багачууддаа танилцуулж байна. Та бүхэн гэр бүлээрээ хамтран нааж, будаж “Алтан соёмбо” бүтээгээрэй.

Дэлгэрэнгүй
НҮҮДЭЛЧДИЙН ӨВ СУДЛАЛ  СЭТГҮҮЛ 2020

НҮҮДЭЛЧДИЙН ӨВ СУДЛАЛ СЭТГҮҮЛ 2020

Монголын Үндэсний Музей жил бүр эрхлэн гаргадаг “Нүүдэлчдийн өв судлал” сэтгүүлдээ эрдэм шинжилгээ судалгааны өгүүлэл авч эхэлж байна. Тус сэтгүүл нь 2020 оны 6 дугаар сард хэвлэгдэн гарах тул эрхэм судлаач эрдэмтэн нар 4 сарын 1-ны дотор судалгааны бүтээлээ ирүүлэхийг урьж байна. Тус сэтгүүлд эртний судлал, түүх судлал, угсаатан судлал болон соёл урлаг судлал чиглэлээр эрдэм шинжилгээ судалгааны бүтээл нийтлэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байхыг хүсч байна.

Дэлгэрэнгүй