СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛИЙН СОЁЛЫН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

Энэхүү санамж бичигт тус музейн Захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Доктор Д.Мөнхтогоо, СУИС-н Соёлын сургуулийн захирал Ш.Эрдэнэцэцэг нар гарын үсэг зурав.

СУИС-ийн Соёлын Сургуулийн “Соёл судлал” хөтөлбөр буюу соёл судлаачдын нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх, соёлын өв, музей судлалыг хөгжүүлэх зорилгоор сургалт, судалгаа, нийгэмд хандсан үйл ажиллагаа буюу дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар харилцан тохиролцов.

   

Талууд өөр хоорондын үндсэн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллана.

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжийг чанд сахин биелүүлж, Монгол Улсын иргэний эрх ашгийг сахин хамгаална.

Монголын үндэсний музей нь Соёлын сургуулийн ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөрийн суурь бааз байна.

Монголын үндэсний музей нь Соёлын сургуулийн “Соёл судлал” хөтөлбөр дэх музей судлалын мэргэшүүлэх хичээлүүдийн агуулгад санал өгч,  зарим хичээлийг цагаар заах багшаар хангана.   

Соёлын сургууль нь Монголын үндэсний музейн соён гэгээрүүлэх боловсролын ажлуудад оюутнуудын оролцоог хангана.

Талууд СУИС-н Соёлын Сургуулийн оюутны “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийн нөөц баазыг нэмэгдүүлснээр оюутан мэргэжлийн чиглэлээр дадлага, туршлага эзэмшиж өөрсдийн авьяас, ур чадварыг тодорхойлж, онолын мэдлэгээ ажлын байран дээр бататган хөгжүүлэх боломжийг олгож оюутанд дэмжлэг үзүүлнэ.