2021 онд батлагдсан Музейн тухай хуульд “Музейн үйл ажиллагааг Зөвшөөрлийн тухай хуульд заасан тусгай зөвшөөрөл авсан иргэн, хуулийн этгээд эрхэлнэ” гэж тусгасан. Өнөөдөр Монгол Улсын Соёлын Сайд Ч.Номин Төрийн өмчийн 10 музейд тусгай зөвшөөрлийг музейн удирдлагуудад гардууллаа.
Монголын Үндэсний музейн тусгай зөвшөөрлийг тус музейн Захирал Л.Мөнхтогоо гардан авлаа. Энэхүү тусгай зөвшөөрөл нь төрөөс музейн үйл ажиллагаа явуулах баталгааг хангаж, дэлхий дахины хөгжлийн зүй тогтлын дагуу хөгжих олон боломжийг бүрдүүлэх юм.