Монгол улсын музейн салбарт анх удаа Олон Улсын Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015 стандартыг Монголын Үндэсний музей үйл ажиллагаандаа нэвтрүүлж байна. Уг ажлын ажлын хүрээнд ISO 9001:2015 стандарт нэвтрүүлэлтийн Зөвлөх багийн ахлагч, Ерөнхий зөвлөх, Тэргүүлэх аудитор, Сургагч багш Т.Бадамсэд Монголын Үндэсний музейн стандарт нэвтрүүлэлтийн төслийн баг болон мэргэшсэн дотоод аудиторуудтай хамтран Монголын Үндэсний Музейн үйл ажиллагаа Олон Улсын Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015 стандартын шаардлагад нийцэж буйг үнэлэх сүүлийн шатны GAP analysis буюу Зөрүүгийн шинжилгээг хийж гүйцэтгэлээ. GAP analysis буюу Зөрүүгийн шинжилгээний үр дүнд Монголын Үндэсний Музей Олон Улсын Чанарын Менежментийн Тогтолцоо ISO 9001:2015 стандартын Анхдагч Баталгаажуулалт буюу Хөндлөнгийн Аудитад ороход бэлэн болсон тухай Зөвлөх багийн ахлагч, Ерөнхий зөвлөхийн дүгнэлтийг хүлээн авлаа.
Баталгаажуулалтын буюу Хөндлөнгийн аудитыг International Accreditation Forum (IAF) буюу Олон Улсын Итгэмжлэлийн Форумын гишүүн Олон Улсын Баталгаажуулалтын мэргэшсэн байгууллага гүйцэтгэх юм.