Монголын Үндэсний музейн Захирал Л.Жаргал, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав. Санамж бичгийн зорилго нь Музейн тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Монгол Улсын төрөөс соёлын талаар баримтлах бодлогын баримт бичиг болон бусад холбогдох хууль, эрх зүйн баримт бичгийн хүрээнд соёл, шинжлэх ухаан, соёлын хамтын ажиллагааны хүрээнд талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгдэнэ.