Хэвлэлийн мэдээ
Соёлын Яамнаас зохион байгуулж буй "Соёлын бүтээлч сар"-ын хүрээнд Монголын музейн салбарт соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мэргэжилтэн, боловсон хүчнийг чадавхжуулах “МУЗЕЙН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ” сургалтыг Соёлын яам, Монголын Үндэсний музей, Байгалийн түүхийн музей хамтран 2021 оны 11 дүгээр сарын 11-12-нд хоёр өдөр цахимаар болон танхимын зохион байгуулж байна. Цахим сургалт амжилттай зохион байгуулагдаж улс, аймгийн музей, байгууллага, хувийн музей нийт 45 байгууллагын 140 гаруй хүн хамрагдлаа.
Танхимын сургалт 2021 оны 11 дүгээр сарын 12-нд бөгөөд сургалтад “Музей дэх технологийн шилжилт”, “Биет бус өвийг музейн бүтээгдэхүүн болгох нь “Ухаант цэцэн хүү” зэрэг сэдвээр хичээл зааж, Монголын Үндэсний музейн “Монголын эзэнт гүрэн” дижитал танхим, Дүрслэх урлагийн музейн үзүүллэгт нэвтрүүлсэн орчин үеийн техник, технологийн шийдэл, анимейшн, холограм, VR хосолсон хэлбэрээр үзүүлж танилцуулна.
Танхимын сургалтын илтгэгч, багш нар:
Д.Болор-Эрдэнэ, Хаадын гэр ХХК-ний захирал “Хаадын гэр” комданий бүтээгдэхүүн үйл ажиллагаа сэдвээр,
Ө.Түмэн-Өлзий, Оюун ухааны олон улсын музейн үүсгэн байгуулагч “Оюун ухааны музейн бүтээгдэхүүн, үйл ажиллагаа” сэдвээр,
Ц.Эрдэнэбаатар, Богд хааны ордон музейн захирал “Музейн үзмэр ба үр дүнтэй мерчендайз” сэдвээр,
Ц.Оюунхишиг Монголын Үндэсний музейн Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаны дарга “Биет бус өвийг соёлын бүтээлч үйлдвэрлэлээр бүтээгдэхнүүн болгох нь: Монгол ардын үлгэр Ухаант цэцэн хүү, Монголын Үндэсний музейн жишээн дээр” сэдвээр,
Б.Билгүүн, Зэв дижитал музейн захирал Монголын Үндэсний музейд хэрэгжиж буй дижитал технологитой танилцах “Монголын эзэнт гүрэн-дижитал танхим” 3D, VR, AR технологи сэдвээр,
А.Солонго, ДУМ-н Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны дарга “Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн дижитал технологи” сэдвээр заана.
Холбоо барих: Монголын Үндэсний музейн арга зүйч М.Цэрмаа, Утас: 99909933
Монголын Үндэсний музей