МУЗЕЙН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ
Чадавхжуулах сургалт:
Соёлын яамнаас зарласан "СОЁЛЫН БҮТЭЭЛЧ САР" аяны хүрээнд музейн ажилтнуудад зориулсан чадавхжуулах сургалт зохион байгуулах гэж байна. Энэхүү сургалт нь танхимаар болон цахимаар зохион байгуулагдах бөгөөд 2021 оны 11 дүгээр сарын 11-нд цахим сургалт болно.
Музейд соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилтнуудаа чадавхжуулах сургалтанд бид дэлхийн нэр хүндтэй эрдэмтэн судлаачдыг урин тэдний тэргүүн туршлага, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг музейд хөгжүүлж буй тэргүүн туршлагыг хэлэлцэх юм.
Америкийн Монгол судлалын төвийн захирал, Доктор (Ph.D) М.Болорцэцэг,
АНУ-ын Чапман Их сургуулийн Вилкинсоны урлаг, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны коллеж; Урлагийн тэнхимийн соёлын бүтээлч үйлдвэрлэлийн дэд профессор, Доктор (Ph.D) Жэйми Ларкин
БНСУ-ын Үндэсний музейн Дизайны хэлтсийн эрхлэгч асан Пак Хён Тэг нар заана.
Соёлын Яамнаас санаачлан зохион байгуулж буй "Соёлын бүтээлч сар"-ын аяны хүрээнд хийж буй сургалтын цахим хичээлийг Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх музейн ажилтны төлөөлөл хамрагдах боломжтойгоор зохион байгуулалтыг хийж байна.
#соёлынбүтээлчсар