“Говийн бүсийн музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” сургалт
Монголын Үндэсний музей, Өмнөговь аймгийн музейн хамтран зохион байгуулсан “Говийн бүсийн музейн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх нь” сургалт Өмнөговь аймгийн Даланзадгад хотод амжилттай зохион байгуулагдлаа. Сургалтанд Өмнөговь, Дундговь, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Баянхонгор зэрэг 6 аймаг, Өмнөговь аймгийн 10 сумдын музей, орон нутаг судлах танхимын ажилтнууд нийт 65 хүн хамрагдлаа.
Сургалт хөтөлбөрийн дагуу зохион байгуулагдаж Өмнөговь аймгийн музейн захирал Ц.Отгонтуяа болон хамт олонд Монголын Үндэсний музейн нэрэмжит шагнал, сургалтад оролцогчдод гэрчилгээ, мэргэжлийн ном, зөвлөмж, гарын авлага гардуулав.
Монгол улсад анхдагч, музейн стандартад нийцэхүйц шинэ музейн барилгыг ашиглалтанд оруулж үйл ажиллагаагаа явуулж буй Өмнөговь аймгийн музейн үзүүллэг дэглэлт, сан хөмрөг, лаборатор, албан өрөөнүүдтэй танилцаж, харилцан туршлага солилцож, арга зүйн зөвлөгөө өгсөн үр дүнтэй, сайн сургалт боллоо. Сургалтанд идэвхтэй оролцсон та бүхэндээ амжилт хүсч, сурсан мэдсэнээ амьдралд бүтээлчээр хэрэгжүүлэхийг хүсье.