Монголын Үндэсний музейн

Монголын Үндэсний музейн "Ухаант Цэцэнхүүгийн музейн аялал" хөтөлбөр Улаанбаатар хотын Ерөнхий боловсролын сургуулиудаар аялаж эхэллээ. Бид "Номт Наран" ЕБ сургуульд 3 өдөр нүүдлийн бэсрэг үзмэртэйгээр Монгол гэр, Монгол наадгай хөтөлбөрийг аялуулан нэг ангид 40 минутын хичээлээр монгол гэрийг бариулж, гэр барих уламжлалт арга, монгол гэрийн онцлог, нэр нэршлийг таниулах үйл ажиллагааг дунд, ахлах ангийн сурагчидтай музейн боловсролын хичээлээр сургуулийн орчинд зохион байгуулав.


Хамтран ажилласан "Номт Наран" сургуулийн хамт олон, Сургалтын менежер, Түүхийн багш нарт нь талархалаа илэрхийлье.
Эх түүхээрээ аяласан хөгжилтэй, эрдэмтэй, жаргалтай өдрийг хамт өнгөрүүлсэн хүүхдүүддээ сурлагын амжилт хүсэн ерөөе.