Нэн эртний Монгол орон

Музейн байнгын үзэсгэлэнгийн 1 дүгээр танхим

Эрхэм үзэгч Та МҮМ-н Эртний түүхийн танхимаас монгол нутаг дахь эртний хүмүүсийн аж амьдралын хөгжил, соёлын онцлогийг илтгэсэн олон сонирхолтой эд өлгийн зүйлтэй танилцах боломжтой.

Танхимд буй үзмэрүүдийн ихэнхийг эртний судлалын хайгуул, малтлага судалгааны үр дүнд илрүүлэн олсон бөгөөд он цагийн хувьд Хуучин чулуун зэвсгийн үеэс Төмөр зэвсгийн түрүү үе хүртэлх он цагийн хүрээнд хамаарагдана.

Нэн эртний түүхэн үеийн тухай

Эртний судлалын ухаанд хүн үүссэнээс эхлэн анхны төрт улс хүртэлх түүхэн үеийг Нэн эртний түүхийн үе гэж нэрлэдэг бөгөөд энэ түүхэн үеийг дотор нь эртний хүмүүсийн хэрэглэж байсан багаж, зэвсгийн хувьсал хөгжилд нь тулгуурлан Чулуун зэвсгийн үе, Хүрэл зэвсгийн үе, Төмөр зэвсгийн түрүү үе хэмээн хуваан үздэг. Нэн эртний түүхийн танхимыг дээрх түүхэн ангилалын дагуу зохион байгуулж дэглэсэн юм.

Танхимын он цагийн дараалал

Хуучин чулуун зэвсгийн үе-НТӨ  800 000 - 15 000

Дунд чулуун зэвсгийн үе- НТӨ 15 000 - 8 000

Шинэ чулуун зэвсгийн үе-НТӨ  8 000 - 3 000

Хүрэл зэвсгийн үе-НТӨ  3 000 - 700

Төмөр зэвсгийн түрүү үе-НТӨ  700 – 209

Цааш үзэх
Нэн эртний Монгол орон

Монгол нутаг дахь эртний төрт улсууд

Музейн байнгын үзэсгэлэнгийн 2 дугаар танхим

Тус танхим нь Монгол нутагт оршиж байсан эртний улсуудын түүхийг өгүүлнэ. МЭӨ III зуунд Монгол нутагт анхны төрт улс байгуулагдсан цагаас хойш нүүдэлчин угсаатнууд өөрсдийн  төр  улсаа  ээлжлэн  байгуулж, оршин тогтносоор  иржээ.  Угсаатан  үндэстнүүд хүчирхэгжин мандах цагт бусдыгаа эрхшээлдээ оруулан, хүчин доройтох цагтаа бусдын эрхэнд  орж  үргэлжийн  өрсөлдөөн  тэмцлийн  замыг  туулж  ирсэн  байна.  Хүннүгийн эзэнт гүрнийг залгамжлан Сяньби, Жужaн нар өөрсдийн төрт улсаа байгуулжээ. 

МЭ YI зууны дунд үеэс IX зууны сүүл  хүртэл  Түрэг,  Уйгур,  Киргиз  зэрэг  түрэг  угсаатнууд  ноёрхлоо  тогтоож  байлаа.  МЭ Х зууны эхэнд монгол, тунгус угсааны Хятан (Кидан) нар төр улсаа байгуулсан юм. Монголын Үндэсний Музейд тэдгээр нүүдэлчин ард түмний түүх, соёл, аж ахуй, зан заншлыг илтгэн харуулах олон зуун сонирхолтой эд өлгийн зүйлс хадгалагддаг. Монголын эртний улсуудын түүхийг харуулсан танхим дараах хэсгүүдэд хуваагдана.  

1. Хүннүгийн эзэнт гүрний үе НТӨ III - МЭ I зуун

2. Түрэгийн хаант улсын үе НТ VI - VIII зуун

3. Уйгурын хаант улсын үе НТ VIII - IX зуун

4. Хятан улсын үе X - XII зууны эхэн

Цааш үзэх
Монгол нутаг дахь эртний төрт улсууд