Боловсролын ажилтан, маркетингийн ажилтан, олон нийттэй харилцах ажилтан, хэвлэлийн дезайнер, тайлбарлагч зэрэг музейг олон нийттэй холбох, музейн бүхий л үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах үүрэг бүхий ажилтантай.

Музей үзэхээр ирсэн дотоод гадаадын зочид төлөөлөгчид, үзэгч, оюутан сурагчдад музейг англи болон монгол хэлээр тайлбарлан таниулах, музейн үндсэн үйл ажиллагаа, төлөвлөгөөт болон тусгай үзэсгэлэн, зохион байгуулагдаж буй олон нийт, соёл урлагийн арга хэмжээг зохион байгуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчилах, аялал жуулчлалын байгууллагатай хамтран ажиллах, аймаг, орон нутгийн музейн ажилтнуудад сургалт зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэж байна.

Монголын Үндэсний музейн боловсролын ажил нь монголын түүх, уламжлалт соёлын мэдлэгийг тал бүрээр түгээн дэлгэрүүлэхэд чиглэгдсэн, бага насны хүүхдүүд, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, оюутнууд, насанд хүрэгчид, ахмад настанд зориулсан олон төрлийн хөтөлбөрөөр музейн орчинд танин мэдэхүйн сургалт, идэвхтэй үйл ажиллагааг зохион байгуулж байна.

            “Музейн хөтөч тайлбарт ном”-ыг монгол, англи, орос, солонгос хэлээр нийтлүүлснээс гадна монгол бичигт хөрвүүлэн олон нийтэд хүргэж байгаа бөгөөд мэдээ, арга зүй, танин мэдэхүйн агуулга бүхий “Музейн мэдээлэл” сэтгүүлийн 13 дугаарыг эрхлэн гаргаад байна.