Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс
Монголын Үндэсний музейн үйл ажиллагааны зохион байгуулалт, бүтэц
Монголын Үндэсний музей нь эдүгээ 60.000 гаруй үзмэр цуглуулгатай, 2673 м2 талбайтай байнгын үзүүллэгийн 9 танхим, түр үзэсгэлэнгийн 1 танхим, номын сан, сургалтын танхим, 15 албан өрөө, 12 сан хөмрөг бүхий музейн зориулалтын байранд үйл ажиллагаа явуулж байна.
Зохион байгуулалтын бүтцийн хувьд тус музей нь Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс, Эрдэм шинжилгээний төв, Музей судлалын мэргэжил арга зүйн төв, Боловсрол, олон нийтийн хөтөлбөр, маркетингийн алба, Сан хөмрөг, бүртгэл мэдээллийн алба, Аюулгүй байдал, үйлчилгээний албатай байна.
Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс нь музейн үндсэн үйл ажиллагааг бодлого, удирдлагаар хангаж, санхүү, хүний нөөц, гадаад харилцааг идэвхжүүлэн, менежментийг хэрэгжүүлэх, сан хөмрөгийг болзошгүй эрсдлээс сэргийлэх, үнэлэх, музейн өдөр тутмын ажлыг тасралтгүй хэвийн ханган явуулна.
Бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтэс нь музейн үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, бодлогоор хангах, өдөр тутмын ажилд хяналт тавих, үйлчилгээг хэвийн ханган явуулах, сан хөмрөгийг болзошгүй эрсдлээс сэргийлэх, үүрэгтэй. Сүүлийн жилүүдэд музейн үйл ажиллагааг олон улсын түвшинд явуулах, боловсон хүчин, ажилтнуудын мэргэжил чадварыг дээшлүүлэх, тэдгээрийн нийгмийн хангамж, тогтвор суурьшилтай ажиллах боломжийг бүрдүүлэх талаар олон арван ажил, сургалт, судалгаа хийж байна.
- Хэлстийн дарга
- Ахлах нягтлан бодогч
- Туслах нягтлан бодогч
- Нярав
Бусад төв, албадын дарга нар тус хэлтсийн даргын удирдалга зохион байгуулалтад дотоод журам болон бусад зохион байгууллалтын үйл ажиллагааг ханган ажиллана.
Ажилтнуудтай холбогдох
- Захирал Б.Сарантуяа - 264130
- БТУХ-ийн Дарга З.Зөнбилэг Утас - 264127
- Ерөнхий нягтлан бодогч Д.Батцэцэг -95958458
- Хүний нөөцийн ажилтан Б.Саруул - 96647818
- Эрдэм шинжилгээний төвийн дарга Ч.Туулцэцэг /Ph.D/ Утас -70110917
- Музей судлал, мэргэжил арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо /Ph.D/Утас -70110912
- Боловсрол, Олон нийтийн хөтөлбөр, маркетингийн албаны дарга Ц.Оюунхишиг Утас -70110913
- Сан хөмрөгийн албаны дарга Э.Оюунтуяа Утас - 70110914
- Аюулгүй байдал, үйлчилгээний албаны дарга Д.Эрдэнэтуяа Утас - 70110919