АБҮА нь албаны дарга, систем хөгжүүлэлт, аюулгүй байдлын инженер, үйлчилгээний зохион байгуулагч, нярав, цахилгаанчин, кассын ажилтан, үзмэр харгалзагч, сантехникч, харуул, үйлчлэгч гэсэн 21 ажилтантай үйл ажиллагаа явуулдаг.

Сүүлийн жилүүдэд теле камер, хөдөлгөөн ба утаа мэдрэгч бүхий дохиололын систем шинээр нэвтрүүлж, аюул гамшгийн үед хэрхэн ажиллах төлөвлөгөө боловсруулан, ажил үүргийн хуваарийн дагуу үзүүллэгийн танхимуудын үзмэрийг харгалзан хамгаалах, харуул хамгаалалтын аюулгүй байдлыг ханган, тав тухтай цэвэр, тохилог орчин бүрдүүлэн ажилладаг.

Жилд нэг удаа Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтран гамшиг осол, гал түймрээс хэрхэн сэргийлэх, галын хор болон тусгай хэрэгслүүдийг хэрхэн ажиллуулах зэрэг дадлага сургалтуудыг нийт музейн ажилтнуудын дунд амжилттай зохион байгуулж байна.

Аюулгүй байдлыг хангах үүднээс дохиолол хамгаалалтын системээ шинэчлэн, гал гарсан тохиолдолд ашиглах зориулалттай галын автомат гидрант, осол аваарын үед ашиглах аврах шат хаалга, тэдгээрийн байршлын тойм зураглал, гамшгийн үеийн төлөвлөгөө, аюулгүй байдлын журам зэргийг мөрдөж ажилладаг.  

АБҮА-ны холбогдох утасны дугаар: 70110916