ЭКСПО ДУБАЙ 2020

Арабын Нэгдсэн Эмират Улсын (АНЭУ) Дубай хотноо “Экспо Дубай 2020” дэлхийн үзэсгэлэнгийн нээлтийн арга хэмжээ боллоо. Тус үзэсгэлэн нь “Оюун санаагаа нэгтгэн ирээдүйг цогцлоон бүтээх нь” сэдвээр 2021 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хүртэл нийт 6 сарын туршид зохион байгуулагдах юм.тус үзэсгэлэнд Монгол Улс оролцох шийдвэрийг 2018 онд Засгийн газраас гаргасан бөгөөд оролцох бэлтгэл ажлыг Гадаад харилцааны яам болон Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран зохион байгуулж, Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний Музей, Монголын Үндэсний Номын сан, Зэв дижитал нүүдлийн музей зэрэг байгууллагууд дэмжин оролцож байна. 

    

     

Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс 59 дэсийн 86 үзмэр, Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөгөөс 12 ном, бичгийн хэрэгсэл тус үзэсгэлэнд дэлгэгдсэн бөгөөд Монголын өнө эртний соёл, түүхийн нэгээхэн хэсгийг уг дэлхийн үзэсгэлэнд толилуулж байгаа билээ. Монголын музей, Номын сангийн үзмэрийг тус үзэсгэлэнд оролцоход дэмжин ажилласан Монгол Улсын Гадаад харилцааны Яам, Монгол Улсын Соёлын Яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн танхимд талархал илэрхийлье.