Уг үзэсгэлэнг Архивын Ерөнхий газар, Монголын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн хамтран зохион байгуулж байна.
Үзэсгэлэнгийн нээлтийн ёслол өнөөдөр 11 цагаас болсон бөгөөд Соёлын Дэд сайд М.Батбаяр, Хууль зүй, дотоод хэргийн Дэд сайд С.Баатаржав, Бүгд Найрамдах Польш улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойко, Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баасандорж, Соёлын яамны Соёлын өвийн газрын дарга Б.Даваацэрэн, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар, Чингис хаан музейн захирал С.Чулуун болон эрдэмтэн судлаачид, албаны хүмүүс үзэсгэлэнгийн нээлтэд оролцлоо.
Үзэсгэлэн 2021.06.21-25-нд Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд ажиллана. Эрхэм үзэгч та халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, маскаа зүүж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлээрэй.