Цахим ертөнцөд соёл түгээе!

Монгол Улсын Соёлын Яамнаас "Цахим ертөнцөд соёл түгээе! 

#"Цахим орчинд соёл түгээе!

#Би хариуцлагатай иргэн!” урилгад Монголын Үндэсний музей нэгдэн цахим хуудас, сошиал медиа албан ёсны хуудсаараа дамжуулан дараах мэдээллийг цувралаар нийтлэж байна. 

- Музейн боловсролын хөтөлбөр

- Гэр бүлд зориулсан танин мэдэхүйн хөтөлбөр 

- Алтан сан хөмрөг үзмэрийн цуврал тайлбарыг олон нийтэд толилуулж байна.  Мөн түүнчлэн манай цахим хуудаснаас эрхэм үзэгч та музейн Виртуал үзэсгэлэн, Цахим музей цэснээс дэлгэрэнүй мэдээ мэдээллийг аваарай. 

Бүх нийтээрээ хатуу хөл хорионд байгаа энэ цаг үед гэр бүлээрээ уламжлалт мэдлэг, танин мэдэхүйн сэдвээр үр хүүхдүүдтэйгээ ярилцан өвөг дээдсээсээ уламжлан ирсэн мэдлэг ухаанаа зааж сургаарай.

Хөл хорионы үеийн стресс бухимдлыг тайлах, стресс үүсгэхгүй байх шилдэг аргын нэг бол  зураг зурах, ном унших, үгийн сүлжээ бөглөх зэрэг танин мэдэхүйгээ хөгжүүлэх арга гэдгийг эмч судлаачид маань сануулж байна. Гэр бүлээ халдвараас хамгаалж, гэртээ байж, хүүхдүүддээ музейн үзмэр, тайлбар, боловсролын хөтөлбөрийг тайлбарлаж өгөөрэй. 

Та фасебоок орчинд https://www.facebook.com/nationalmuseummongolia хаягаар бидэнтэй хамт байгаарай.