““АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД:100”” ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН
2026.04.15
Монгол сурагч оюутнууд Өрнөд Европт суралцаж эхэлсний 100 жилийн ойг тохиолдуулан ‘‘АЛС ГАЗАР СУРАХААР ОДОГСОД:100’’ тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музей, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комисс, Монгол Улсын Архивын ерөнхий газар, Монгол Улсын Үндэсний номын сан, Тагнуулын Ерөнхий Тусгай архив, Гадаад харилцааны төв архив хамтран хамтран энэхүү үзэсгэлэнг дэлгэж байна.
Европт 100 жилийн өмнө суралцаж байсан залуусын хэрэглэж байсан хувцас хэрэглэл, эд өлгийн зүйлс, гар бичмэл зэрэг 300 гаруй үзмэрийг дэлгэн харуулж байна. Тухайлбал, Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс газрын зураг, бичгийн машин, зурагт хуудас зэрэг, Монгол Улсын Үндэсний төв архивын сан хөмрөгөөс “Герман, Франц улс дахь монгол сурагчдын захиргаа”-ны үйл ажиллагаанд холбогдох албан бичгүүд, Гадаад харилцааны төв архиваас сурагчдын гадаад паспорт, Герман, Франц улсын зохих байгууллагуудтай харилцсан албан бичгүүд, ТЕГ-ын тусгай архиваас хэлмэгдсэн багш, сурагчдын хавтаст хэрэг, түүхэн гэрэл зургууд, МУҮНС-аас багш Б.Ишдорж, Д.Буддарь нарын бичиж хэвлүүлсэн ном зохиол, аян замын тэмдэглэл, 1926-1930 онд Герман, Франц улсад суралцсан сурагчдын гэр бүл, үр хүүхдүүдийн гар дээр хадгалагдан үлдсэн эд өлгийн зүйлс, үзэсгэлэнд тавигдаж буй гэрэл зургуудыг судлаач, сэтгүүлч Ч.Болдын цуглуулга, хувийн архиваас тус тус толилуулж байна.
Дэлгэрэнгүй мэдээллийг
Цахим сайт: http://nationalmuseum.mn/
Холбогдох утас: 70110913, 99123922
Монголын Үндэсний музей
