Монголын Үндэсний музей нь БНСУ-ын Сөүл хотын захираатай хамтран "2025 Дизайн Сөүл - Хамтдаа" төслийн хүрээнд хамтран ажиллаж, музейд зочилж буй солонгос хэлт жуулчдад зориулсан шинэ танилцуулгыг үйлчилгээнд нэвтрүүллээ.
Энэхүү танилцуулгыг БНСУ-ын Сөүл хотын захиргаанаас гадаад орнуудад аялаж буй солонгос жуулчид хамгийн олноор үйлчлүүлж буй соёл, урлагийн байгууллагыг сонгон хэрэгжүүлж буйгаа онцлогтой бөгөөд үзэгчид үнэ төлбөргүй ашиглах боломжтой.
Бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилласан БНСУ-ын Сөүл хотын захиргаанд талархаж буйгаа илэрхийлж байна.
#2025DesignSeoulGlobalGoingTogether
https://www.yna.co.kr/view/AKR20251004029500004

