ЗАХИАЛГАТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛНА

“МУЗЕЙН АЖИЛТНУУДЫН МЭРГЭЖЛИЙН УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ НЬ” сэдэвт сургалтыг Дорноговь аймгийн Музей сургалт, судалгааны төвийн түүхт 80 жилийн ойг тохиолдуулан 10 дугаар сарын 17-19-ны өдрүүдэд Дорноговь аймагт зохион байгуулах гэж байна.

Монголын Үндэсний музей “Музейн тухай” хуулийн дагуу улс орон нутгийн музейг мэргэжил- арга зүйгээр хангах чиг үүргийн хүрээнд Дорноговь аймгийн музей сургалт судалгааны төвийн ажилтнууд, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн болон Дорноговь аймгийн сумдын соёлын төвийн соёлын өвийн ажилтнуудын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой дадлага сургалт юм.

Сургалтад: Дорноговь аймгийн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын газрын соёлын өв хариуцсан мэргэжилтэн, Дорноговь аймгийн музей, сургалт судалгааны төвийн захирал, арга зүйч, сан хөмрөгч, эрдэм шинжилгээний ажилтан, бүртгэл мэдээллийн санч, боловсролын ажилтан, тайлбарлагч нар болон Дорноговь аймгийн 14 сумын соёлын төв, соёлын өвийн ажилтан нийт 60 орчим хүн хамрагдаж Музейн үзүүллэг зохион байгуулалт, төлөвлөлт, Музейн эрдэм шинжилгээ, археологийн судалгаа, Боловсрол, олон нийтийн ажил, Үзмэртэй харьцах арга зүй, Үзмэрийн суурь тавиур хийх арга зүй зэрэг хичээлийг заалгаж онолын болон практик мэдлэг эзэмших юм.