“ҮНЭН” уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийнэ.

Монгол Улсад гэрэл зургийн алба үүсэж хөгжсөний 90 жилийн ой тохиож буй билээ. Манай үзэсгэлэнгийн танхимд мэргэжлийн фото сэтгүүл зүйн нэрт төлөөлөгч М.Лхагвасүрэнгийн уран бүтээлийн “Үнэн” тусгай үзэсгэлэн 10 дугаар сарын 10-19-ны өдрүүдэд олон нийтэд нээлттэй ажиллана.

Монголын сэтгүүл зүйн болон гэрэл зургийн салбарын түүхэнд онцгой хуудас нээсэн гэрэл зурагчин М.Лхагвасүрэн "Үнэн" сонинд олон жил ажиллаж, 1970–2000-аад оны Монголын нийгмийн өнгө төрх, улс төр, соёл, ахуй амьдралыг гэрэл зурагт баримтжуулсан юм.

Тэрээр 1981 онд Монголын анхны сансрын нисэгч Ж. Гүррагчааг сансраас буух түүхэн агшныг сурвалжилж, “Сансарын гараа” зэрэг бүтээлээрээ Монголын сэтгүүл зүйн болон гэрэл зургийн түүхэнд онцгой хуудас нэмжээ.

Түүний гэрэл зургууд Монголын XX зууны түүхэн үйл явдлын бодит гэрч болон үлдсэн бөгөөд хойч үеийн гэрэл зурагчдад баримтат сэтгүүл зүйн жишиг болон үлдсэн юм.

Эрхэм үзэгч, гэрэл зураг сонирхогч та бүхнийг #Үнэн түүхийг өгүүлэх гэрэл зургийн бүтээлүүдийг таашаан сонирхож, тавтай морилохыг урьж байна. Түүнчлэн үзэсгэлэнгийн үеэр зохион байгуулагдах арга хэмжээ, хэлэлцүүлэг, сургалт хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцоорой.