МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙН САН ХӨМРӨГТ ШИНЭ ҮЗМЭР ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ.

Доктор (Sc.D), профессор Ч.Алтанцэцэг, доктор (Ph.D), дэд профессор Б.Мөнхцэцэг, ШУТИС-ийн ХХҮДС-ийн багш докторант П.Болормаа нар ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн лабораторид хадгалагдаж байсан Их нартын Баларын хадны оршуулгын олдвор болох Монголын эзэнт гүрний үеийн эрэгтэй дээлийг сэргээн бүтээсэн бол СУИС-ийн Хөх урлангийн судлаач доктор (Ph.D) Д.Энхдаваа, магистр Н.Дуйнхар нар 1727 онд Сибириэс олдож эдүгээ ОХУ-ын Эрмитажийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй бүсний алтан шармал сэнжит аягыг “торгон хийц” урлалаар хуулбарлан урлажээ.

Энэхүү сэргээн бүтээсэн бүтээлүүдийг Монголын Үндэсний Музейн захирал, доктор (Ph.D) Б.Сарантуяа хүлээн авч төслийн багийн гишүүдэд талархлаа илэрхийллээ.

Монголын өв соёлын гайхамшгийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хувь нэмэр оруулсан Соёл урлагийн их сургуулийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэн / The research Institute of Culture and Arts төслийн багийнханд баярлалаа. Та бүхэндээ амжилт хүсье!