МУЗЕЙН САН ХӨМРӨГТ ҮЗМЭР ХУДАЛДАН АВАХ ТУХАЙ САНАЛ ХҮЛЭЭН АВАХ НЭЭЛТТЭЙ ЗАР

Та дараах төрөл зүйлийн цуглуулга, эд өлгийг худалдах саналыг бидэнд илгээнэ үү.

- Түүхийн болон түүхэн бие хүнд холбогдолтой эд өлгийн зүйл

/Социализмын үед хамаарах/

- Угсаатны зүйн холбогдолтой эд өлгийн зүйл

- Шашин шүтлэгийн холбогдолтой эд өлгийн зүйлсийг музейд худалдах саналыг хүлээн авна.

Музейн сан хөмрөгийг баяжуулан түүх, өв, соёлоо хадгалан хамгаалах, хойч үедээ өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагаанд хамтран ажиллахыг урьж байна.

Санал болгож буй эд өлгийн зүйл нь түүхэн үнэ цэн, шинжлэх ухааны ач холбогдолтой, мэдээлэл үнэн зөв, бүрэн гүйцэд, өмчлөх эрхийн маргаангүй байхыг анхаарна уу.

Та бүхэн дараах утсаар ажлын цагаар холбогдон илүү дэлгэрэнгүй мэдээлэл авна уу. Утас: 51-264130

Монголын Үндэсний музейн захиргаа