Монголын Үндэсний музей нь цуглуулгын сэдэвчилсэн тайлбарт каталогийг цувралаар эрхлэн хэвлүүлж эрдэм шинжилгээний эргэлтэд оруулах ажлыг хийж буй билээ. Энэ удаад тус музейн сан хөмрөг болон Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон зарим аймаг орон нутгийн музей, хувь хүнд хадгалагдаж буй 50 гаруй шатарт тулгуурлан монгол шатрын бүтэц, дүрслэл, ур хийц бэлгэдлийн талаарх ном "Монгол шатрын бэлгэдэл" каталогийг эрхлэн "Admon ХХК" хэвлэх үйлдвэрт хэвлүүлж уншигчдын хүртээл болгож байна.
Энэхүү бүтээлийг СУИС-ийн харьяа Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн Соёл судлалын секторын Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), дэд профессор Б.Баатархүү, Монголын Үндэсний музейн Музей судлалын мэргэжил арга зүйн төвийн дарга, доктор (Ph.D) Д.Мөнхтогоо нар эрхлэв. Тус номын редактороор ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ажилтан, доктор (Ph.D), профессор А.Пунсаг нар тус тус ажиллав. Каталогийн гэрэл зургийг: Д.Давааням, Б.Баатархүү, Монгол бичигт докторант С.Басбиш, Э.Эрдэнэдалай нар хөрвүүлэн хамтран ажиллав.