Монголын Үндэсний музейгээс жил бүр эрхлэн гаргадаг эрдэм шинжилгээний "НҮҮДЭЛЧДИЙН ӨВ СУДЛАЛ" сэтгүүлийн 2024 оны XXV цуврал хэвлэгдлээ. 2008 оноос эхтэй тус сэтгүүлийн энэ дугаарт Монголын төв нутаг дахь хадны зургийн шинэ дурсгалууд, эртний нүүдэлчдийн төмөрлөг боловсруулж ирсэн түүхийн он цагийн асуудал, Түрэгийн үеийн зарим хүн чулуудын дүрслэл, Монголын эзэнт гүрний үеийн аяга, Чин гүрний эрхшээл дэх Халхын хошуудын нэр хийгээд тооны асуудал, монгол хээ угалз ба адууны тамганы хамаатал, нүүдэлчдийн уламжлалт хоол хүнс, Монгол ба Хятад дахь үзэмчин угсаатан, Улсын эх дагина Дондогдуламын хөргүүд зэрэг сэдвийг хөндсөн сонирхолтой өгүүллүүд нийтлэгджээ.
Та бүхэн "Нүүдэлчдийн өв судлал" сэтгүүлийн шинэ дугаарыг худалдан авахыг хүсвэл Монголын Үндэсний музейн 1 дүгээр давхарт ном борлуулалтаас аваарай.