МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ
МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЧ ТАЙЛБАРЛАГЧДЫН ХОЛБООТОЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА.
#GoMongolia2025, Монголд зочилох жилийн үйл ажиллагааны хүрээнд Монголын Үндэсний музейн Захирал Б.Сарантуяа, Мэргэжлийн Хөтөч Тайлбарлагчдын Холбооны тэргүүн Б.Мөнхбат нар өнөөдөр "Хамтран ажиллах санамж бичиг"-т гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд талууд хамтран ажиллаж, соёл, аялал жуулчлалын салбарт музейн оролцоог нэмэгдэхүүлэх, хөгжүүлэх, жуулчны хөтөч тайлбарлагчаар ажиллах ажилтнуудын ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулах, Монголд зочлон ирсэн жуулчдад чанартай үйлчилгээ үзүүлэх үүднээс төр, хувийн хэвшлийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн хамтран ажиллах хүрээнд энэхүү санамж бичгийг байгуулав.
Эх орныхоо түүх, соёлыг түгээн дэлгэрүүлэх их үйлсэд тань амжилт хүсье.